Орон нутгийн замд 23 хүн амь эрсэджээ


Амралт, зугаалгын улиралд Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэгтэй холбоотой орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол ихээр нэмэгдэж байна.

Тухайлбал 2017 оны эхний хагас жилийн байдлаар Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 181 хүний амь нас хохирсны 149 нь буюу 82 хувь нь орон нутгийн замд гарчээ. Зөвхөн зургадугаар сард орон нутгийн замд 23 хүн зам тээврийн ослоор амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь нас нь хохирсон хүний тоо 30,7 хувиар өссөн үзүүлэлт аж.

Иймд баяр наадмын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд орон нутагт гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш хяналт шалгалт хийж ажилласанаар орон нутагт амь нас нь хохирсон хүний тоо 40 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Урин дулаан цаг ирж, амралт эхэлснээс иргэд хот хооронд замын хөдөлгөөнд их оролцдог. Тэгэхдээ сонор сэрэмжтэй байж, хурд үл хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэлгүй өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг хангахыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх