“Хүний нөөцийн менежер”, “Оффис менежер, архив, албан хэрэг хөтлөлт”-ын хос мэргэжил эзэмших сургалтандаа шинэ элсэлт авч байна


Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи нь үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн шаардлагаар богино хугацаанд чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, ажлын байраар хангах зорилготой хөтөлбөрийн хүрээнд  “Хүний нөөцийн менежер болон оффис менежер, архив, албан хэрэг хөтлөлт” хос мэргэжлээр ажлын байранд бэлтгэж, сертификат олгох хосолсон цогц сургалтандаа байнга элсэлт авч байна.

Энэ сарын 31-ний өдрийн ангидаа шинээр элсэлт авч эхэллээ.

Тус төвийн нэг давуу тал нь хөдөлмөрийн Яамны харьяа “Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээ, Судалгаа, Мэдээллийн Үндэсний Төв”-ийн 20/1646 тоот сургалтын эрхийн гэрчилгээг үндэслэн албан ёсны сертификат олгодог билээ.

Та эзэмшсэн мэргэжлээсээ гадна хүний нөөцийн менежерийн болон оффисийн төрлийн албан тушаалуудад хөрвөн ажиллах боломжтой болохыг хүсвэл, мөн хөдөлмөрийн зах зээлийн одоогийн бодит шаардалагад нийцэхийг хүсвэл манай “Хүний нөөцийн менежер”-ээр ажлын байранд бэлтгэх практик суурьтай академик хөтөлбөрт хамрагдаарай. Танд өрсөлдөх чадвар хэрэгтэй! Эзэмших ур чадвар:

1. Хүний нөөцийн менежментийн чиг үүргүүдийг ажлын байранд хэрэгжүүлэх

2. Хөдөлмөрийн харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулах, асуудлыг шийдвэрлэж дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, багаар ажиллах

3. Хувь хүний менежментэд суралцах

4. Комьпютерийг хэрэглээний түвшинд ашиглах

5. Албан байгууллагын захирал, удирдах албан тушаалтан, хүний нөөцийн менежерүүдийн практик туршлагаас суралцах

6. Оффис менежер-захирлын туслахаар давхар бэлтгэгдэх

7. Оффисийн тоног төхөөрөмж ашиглах

8. Албан байгууллагад дадлага хийх

9. Ажилд орох стратегид суралцах, албан байгууллагуудын сонгон шалгаруулалтад амжилттай үр дүн үзүүлэх

Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи нь төгсөгчдийг дадлагажуулж, 100 хувь ажилд зуучилдагаараа бусдаас давуу талтай билээ. Та мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл 94009090, 80049090 утсаар холбогдоорой. Бид маргаашийн таныг бүтээнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх