Цэцэрлэгийн 3-5 настай хүүхдүүдийн бүртгэлийг ирэх сарын 21-24-нд хийнэ


Hийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт орж буй хоёр настнуудыг долоодугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 24 -ний өдрийн хооронд tsetserleg.ulaanbaatar.mn  цахим сайтаар бүртгэж байгаа. 

Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирнэ.

Гэхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэдэд зориулан бүх цэцэрлэг дээр туслах ажилтан, багш, арга зүйч нар эцэг эхчүүдэд заавар зөвлөгөө өгч ажиллаж байгааг албаныхан дуулгасан.

Цахим бүртгэл явагдаж дууссаны дараа цахим элсэлт эхэлнэ. Өмнөх жилүүдийн хувьд сугалаагаар явагдаж байсан бол энэ ажил цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдүүдийн дундаас санамсаргүй аргаар функцээр сонгох ба үүнийг Кибэр аюулгүй байдлын газар, Тагнуулын ерөнхий газар баталгаажуулах юм байна.

Харин 3-5 настай хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 21-24-нд  харъяа  дүүргийнх нь цэцэрлэгт уламжлалт аргаар эцэг эх нь очиж бүртгүүлэх юм байна.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх