МАН-ын 60 тэрбумын асуудалд холбогдсон А.Ганбаатар нарыг Ганц худагт саатуулан байцааж байна

Улс төр Галаа Галаа 2017 08 сар 07 2111

Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн тус прокурорын газарт гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас "60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна. Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлсэн юм. 

Тэгвэл баттай эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарыг хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорин мэдүүлэг авч эхэлсэн байна.

Эх сурвалж: paparatsi.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 08 сар 07

Монгол Улсын төрийг хууль бусаар, хөрөнгө мөнгөөр худалдаж авахаар тохиролцсон “60 тэрбум”-ын эзэд үнэнд гүйцэгдэж эхллээдээ

иргэн 2017 08 сар 07

энэ 60 тэрбумийн хэргээс үнэн залхаж байлаа шүү одоо л нэг юм үнэн илэрхэнэ

Нямка 2017 08 сар 07

хэдэн сар ярьсаны эцэст одоо л нэг юм байцааж. Шудрага л шүүгээсэй

Зочин. 2017 08 сар 07

Энхболдын 60 тэрбумын засаглал хагарч байна Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг гэдэг нотлогдож байгаа юм. Шудрага байдал шүү дээ

Жаргалтай Жаал. 2017 08 сар 07

Монгол төр одоо л дотор нь бугшсан идээ бээрээ шахаж гаргах ёстой. МАНАНг арилгахын тулд одоо хүчтэй байх ёстой

Enhriimaa 2017 08 сар 07

tgmeersendee Odoo mongoliin tor tomor nvvree haruulj shiideh tsag ni bolson. Ganc GAnbaatar ch gheesee ilvv Enhboldiig nurtel shalgah heregtei. Tgj baij gemeen mongoliin tor tsewershine

Хорлоо* 2017 08 сар 07

Энэ мөнгө эх оронд минь байсан бол цэцэрлэг сургууль барьчих л байсан байх. Шийдвэрлээд хийх ёстой газарт нь хийвэл таарна.

Сайхнаа* 2017 08 сар 07

Шийдвэл шийдхээр цаг хугацаа зөндөө л өнгөрлөө.Одоо л шийдэхгүй бол цаашдаа юу ч хийх гээд төлөвлөөд байж байгаа юм билээ. Шалга шалга

Hulgee) 2017 08 сар 07

ene 60 terbumiin heregtei holbootoi buh humuustei hariutslaga tootsoh heregtei. Zuvhun edgeer humuust hariutslaga tootsloo gd MANAN arilahgui, nam tsewershihgui!!!

zolboo) 2017 08 сар 07

60 terbumiin hergiig shiidvel shiidheer tsag zunduu ongorson. turiin esreg gemt hergiig hurdhan shiidej asuudliig etsesleh heregtei