"Байерн" Германы суперцомд түрүүллээ


Германы Супер цом булаалдах "тулаан" өнгөрсөн шөнө боллоо. Супер цомын төлөө алдарт "Байерн Мюнхэн" клуб лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болох "Боруссия Дортмунд"-тай тоглосон юм. Энэхүү тоглолтод хоёр баг үндсэн цагт 2:2-оор тэнцсэн. Улмаар торгуулын цохилтоор асуудлаар шийдэх болоход "Байерн" 5:4-өөр хожиж, Супер цом хүрлтээ.

Тоглолтын 12 дахь минутад "Боруссия Дортмунд"-аас Пулишич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 18 дахь минутад Левандовски хариуг нь барьжээ. Улмаар 71 дэх минутад Обамеянг гоолдож, багтаа тэргүүлэл авчирсан ч 88 дахь минутад "Дортмунд"-аас Бюрки авто гоол оруулж, багийнхаа хожлыг үгүй хийжээ.

Харин торгуулын цохилт цохиход "Боруссия Дортмунд"-аас Роде болон Бартра нар алдаж, "Байерн"-д хожих боломж олгосон байна. Ийнхүү "Байерн" 2017- 2018 оны улирлын эхний цомоо хүртлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх