“Захиргаа, хүний нөөцийн удирдлага”-аар бэлтгэж, мэргэшлийн диплом, ромбо олгох нэг жилийн эчнээ ангидаа элсэлт авч эхэллээ

Боловсрол Admin Галаа 2017 08 сар 07 543

Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи нь үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн шаардлагаар богино хугацаанд чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, ажлын байраар хангах зорилготой хөтөлбөрийн хүрээнд  “Захиргаа, хүний нөөцийн удирдлага”-аар бэлтгэж, мэргэшлийн диплом, ромбо олгох нэг жилийн эчнээ ангидаа элсэлт авч байна.

Хичээл наймдугаар сарын 14-нд эхэлнэ.

Та 1 жилийн хугацаанд сураад дараах 4 чиглэлээр мэргэшинэ. Үүнд:

1. Хүний нөөцийн менежмент

2. ХАБЭА

3. Хөдөлмөрийн харилцаа

4. Оффис менежмент, архив, албан хэрэг хөтлөлт

Төгсөгчдийг дадлагажуулж ажилд 100% зуучилна.

Хичээлийн төлөвлөгөө:

  1. Менежментийн суурь ухааныг судлах
  2. Хүний нөөцийн менежментийн ажлын чиг үүргүүдийг хэрэгжүүлэх
  3. Хууль эрх зүйн үндсийг судлах, хөдөлмөрийн харилцааг хуулийн дагуу зохицуулах
  4. Албан бичиг баримт боловсруулах, архив хөтлөх
  5. Оффис менежментийн ажлын чиг үүргүүдийг хэрэгжүүлэх
  6. Сэтгэл судлалын суурь шинжлэх ухааныг судлах
  7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог судлах, уялдаж ажиллах
  8. Компьютерийн хэрэглээ болон төсөл, судалгааны программууд дээр ажиллах
  9. Илтгэх, манлайлах
  10. Практикт ажилладаг хүмүүсийн бодит туршлагаас суралцах, кейс
  11. Албан байгууллага дээр практик дадлага хийх
  12. Төгсөлтийн ажил
  13. Ажилд орох стратегид суралцах, ажлын ярилцлагад амжилттай үр дүн үзүүлэх

 

Бүрдүүлэх материал:

1. Иргэний цахим үнэмлэхийн хуулбар

2. Боловсролын гэрчилгээний хуулбар

3. Элсэхийг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичих/

4. 3 хувь цээж зураг /3х4/

5. Бүртгэлийн хураамж 5 000₮

6. Элсэгчийн анкет бөглөх /МХНУША-иас авах/

7. Сургалтын гэрээ хийх /МХНУША-иас авах/

Монголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи нь төгсөгчдийг дадлагажуулж, 100 хувь ажилд зуучилдагаараа бусдаас давуу талтай билээ. Та мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл 94009090, 80049090 утсаар холбогдоорой. Бид маргаашийн таныг бүтээнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх