Мартэн Фүркад: Тэр бол жинхэнэ Болт биш

Урлаг, Спорт Admin Галаа 2017 08 сар 07 2053

Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт тамирчны замналдаа хийж буй хамгийн сүүлчийн гүйлтдээ ялагдал хүлээснийг Францын нэрт биатлончин Мартэн Фүркад тайлбарлажээ. Өчигдөр Усэйн Болт Лондон хотод болж байгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн гүйлтэд хүрэл медаль хүртсэн билээ. 

Америкийн хурдан гүйгч Жастин Гэтлин ялалт байгуулжээ. Фүркад “Бурхан таалал төгсчээ. Энэ бол жинхэнэ Усэйн Болт биш. Сэтгүүлчидтэй би санал нийлэхгүй байна. Тийм ээ, Гэтлин ялсан. Гэхдээ бид үүнд баярлахгүй байна” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: www.wikimon.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх