Сонгинохайрхан дүүрэгт үер буужээ


Өчигдөр орсон түр зуурын борооны улмаас Сонгинохайрхан дүүрэгт үер буужээ. Тодруулбал, өчигдөр 13.00 цагийн үед орсон борооны үеэр тус дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамд үер буулаа гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан есөн албан хаагч хоёр автомашинтай ажиллаж хоёр айлын гэрт үeрийн ус орсон байсныг шуудуу татан гадагшлуулж, гэрийн эд хогшлыг гарган зөвлөгөө өгч шуурхай ажилласан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх