Б.Бүрнээ лам: Би З.Санждорж хамбыг зодоогүй, нүдээ өөрөө л цохисон байх


Их Хүрээ хийдийн хамба лам З.Санждоржийг Гандантэгчэнлин хийдийн хамба ламын нарийн бичиг Б.Бүрнээ зодсон гэх мэдээлэл эдүгээ нийгэмд газар аваад буй. Тэгвэл Б.Бүрнээ лам өөрөө уг мэдээллийг үгүйсгэж байна.

Тэрбээр “Би огт зодоогүй. Янз янзын худлаа мэдээлэлд булуулаад, гайхаад л сууж байна. Тэр өдөр хөтөлбөр авъя гээд ирэхэд нь интернэтэд байгаа гэж хэлсэн. Гэтэл орилж чарлаад дөвчигнөөд эхэлсэн шүү дээ. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Өөрөө л дөвчигнөж байгаад барьж явсан зоонтогныхоо ишээр нүүрээ урсан. Сүүлд нүд нь хөхөрчихсөн байсан. Магадгүй өөрөө цохисон байх. Тэр яриад байгаа шиг малгай, хөөрөг, цүнхээ өөрөө л шидсэн. Бичлэг нь байгаа. Би энэ талаар цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн”  гэлээ.

Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж ч гэсэн өчигдөр хэвлэлийн хурал хурал зарлаж, зодуулсан гэх хэргийнхээ талаар мэдээлэл өгсөн байдаг. Хамба лам З.Санждорж “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон. Маргааш Даншиг наадам болох гээд байдаг хөтөлбөр ирдэггүй. Дөнгөж гандангийн хаалгаар ороод Да лам н.Бямбажав дээр ороод “Сайн байна уу, Даншиг болох гэж байна. Яагаад хөтөлбөр өгөхгүй байгаа юм бэ. Ерөнхий хөтөлбөрийг нь интернетээс уншлаа. Лам нарт зориулсан хөтөлбөрийг авъя” гэтэл “Та нарт өгөхгүй. Танай хийдэд ийм боломж байхгүй. Тэр Б.Бүрнээтэйгээ уулз” гэсэн. Тэгэхээр нь “Б.Бүрнээ бид хоёр уулзвал зөрчилдөнө, уулзмааргүй байна” гэдгээ хэлсэн. Гадаа гарсан чинь манай хорооны /30 дугаар хороо/ цагдаа н.Очирбатад наадмын хөтөлбөр гээд өнгөтөөр хэвлэсэн цаас өгсөн. Тэгэхээр нь би нөгөөдөхийг нь цуг уншилцаад зогсож байтал гаднаас гэнэтхэн Б.Бүрнээ лам орж ирээд “тас” гээд л явчихсан. Миний хөөргийг авч шидсэн, орхимжийг хумиж аваад шидсэн, малгайг минь хог шиг шидсэн. Ийм л юм болсон. Бүх зүйл камерт бичигдсэн байгаа. Шүүх цагдаагийн байгууллага үнэнийг тогтоох байх” гэсэн юм.  Хамба лам З.Санждоржийн тухайд өмнө нь Далай ламын айлчлалыг эсэргүүцэж байсан удаатай.

Эх сурвалж: mminfo.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

АМАРЖАРГАЛ 2017 08 сар 08

Муу өмхий шар хувалзууд зүгээрч нэг зүгээр сууж чадахаа байжээ. Хулгай хийнэ архи ууна авгай эргүүлнэ бүүр сүүлдээ физда чинь гээд хараачихсан явна. Нээрээ зул бөхөхийн өмнө бадардаг гэдэг шиг энэ луйварчдыг цөөлвөл таарна

Зочин 2017 08 сар 08

Sogtuudaa yund tsohisnoo sanahgui bgaa biz dee. Shal sogtuu bsan Sh dee.