Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно


Засгийн газраас 2017.07.04-нд хүүхдийн мөнгийг /20,000 төгрөг/ бүх хүүхдэд олгох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө аваагүй хүүхдэд нөхөн олгосон билээ.

Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг хэлж байсан нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа" гэсэн хариулт өглөө. Тэгэхээр энэ сард хүүхдийн мөнгө хэвийн олгогдох юм байна. Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкан дахь дансанд нь мөнгө орно.

Харин шинээр төрсөн хүүхдээ эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банканд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авах аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 08 сар 08

2016 оны сонгуулийн дараагаас өгөөгүй сая 2017оны 1-р сараас 7-р сарыг нөхөж өгсөн.2016 оны 6-12 сарынхыг хэний кармаанд оруулчихваа

h 2017 08 сар 08

bitii nerelh uguhuu bolichih daraa ediin zasag saijrahaar ugnu biz nuursnii yne gaigyi bgaa deer iluu garsan heden yumaa hadgal tun udahgyi hereg bolno