Монгол танкчид шилдэгт шалгарч үлджээ

Дэлхий Admin Галаа 2017 08 сар 08 2161

ОХУ-д зохион байгуулагдаж байгаа “Танкийн биатлон-2017” Олон улсын уралдааны нэгдүгээр шатны дүн гарлаа. 

19 орны 55 экипажууд оролцсон уг тэмцээний эхний шат өндөрлөж нийлбэр дүнгээр эхний 12 байр эзэлсэн орны экипажууд хоёрдугаар шатанд шалгаран цааш өрсөлдөх эрхтэй боллоо. Эдгээр 12 оронд Азербайжан, Армен, Белорус, БНХАУ, Венесуел, Иран, Казакстан, Киргиз, Монгол, ОХУ, Серби, Энэтхэгийн экипажууд багтсан байна. 

Эхний шатны тэмцээнүүд танк нэг бүрийн уралдаан хэлбэрээр явагдсан бол хоёрдугаар шатанд багууд “Буухиа” уралдаанаар ялагчаа тодруулах юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх