С.Баяр Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан уу

Улс төр Admin Галаа 2017 08 сар 08 2119

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлээд байгаа. Уг албан бичигт  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж буйг дурдсан байсан юм.

Тэгвэл Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгсөн талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Гэхдээ энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Магадгүй Ерөнхийлөгч солигдсон, улс төрийн маргаантай олон асуудлууд гарч байгаа гэдэг үндэслэлээр С.Баяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх бичиг өргөн барьсан байж болох л юм. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээллүүд гарах байх. Хэрвээ үнэн бол С.Баяр тун богино хугацаанд ажилласан, мөн маш их маргаан, асуудал дагуулсан Элчин сайдаар нэрлэгдэх нь дээ. 

Эх сурвалж: undesten.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 08 сар 09

uvaigui luivarchin

zochin 2017 08 сар 08

shiren nuurelsen luiwarchin nugel n nudeeree udaxgui garna lai lanchign xuuxduud deern buuna gedgiig medmeer yum