Биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн цагийг нэмэгдүүлжээ


ОБЕГ-аас БСШУСЯ-нд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг ОБЕГ-аас БСШУСЯ-нд хүргүүлж, БСШУС-ын сайдын тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулжээ.

Энэхүү хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөрт оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж.

Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм. Түүнчлэн БСШУС-ын сайдын тушаалаар их, дээд сургуулиудын биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн багц цагийг 3 хүртэлх болгож нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх