С.Баяр, Баяраараа л үлдэнэ

Улс төр Admin Галаа 2017 08 сар 09 1938

Улс төрд түүний нэр сайн, муу хоёроор яригддаг. Түүнийг навсайтал муулавч нэг л зангаараа. Сайлж хөөрөгдөвч мөн л хувирдаггүй. С.Баяр, Баяраараа л байдаг. Тэрбээр   Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад Элчин сайдаар суугаад удаагүй. Гэвч өөрийн хүсэлтээр тэр суудлаас татгалзлаа. Эл үйл явдлыг хүмүүс олон янзаар харж, ярьж, дүгнэцгээж байна. Эцсийн дүндээ энэ шийдвэр түүнийг ямархуу ухамсартай улс төрч болоод, хувь хүн бэ?.. гэдгийг тодорхойллоо. Бусадтай адилхан ширээний булангаас зуураад, суудалдаа шигдээд байж болох л байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Чимээгүйхэн ирээд, албан тушаалын нөмрөг, хөдрөгөө тайлчихлаа. Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Британийн бизнесийн чуулганыг Лондонд хийсэн, Английн нэгэн томоохон компаний захирлыг Монголд урьж, 1,2 тэрбум ам долларын төслийн ажил эхлүүлсэн... зэрэг эх орондоо хэрэгтэй ажил үйлс өрнүүлжээ. Дээрх төсөл бол Шивээ-Овоод цахилгаан станц барихад чиглэгдсэн ажил юм. Ер нь С.Баярын сүүдрийг “Оюутолгойн гэрээ” гэж хардаг. Гэхдээ сайн муугаар хэлэгддэг Оюутолгой Монголчуудын амьдралд нэрмээс бус нэмэр болох эхлэлийг тэр тавьсан.   С.Баяр хэмээх энэ улс төрчийг ямраар ч будсан өөрийнхөөрөө л товойн гарч үзэгддэг мөн чанартай. МАН-ын зонхилох улс төрчид түүний үйл хөдлөл, үг ярианаас “уяатай” явдагч байж мэднэ. Түүний зангараг өндөр, ухааны цараа өргөн болоод л тэр. Өнөөдөр түүний албан ажлаа өгч байгаа нь ч цэвэр өөрийнх ньшийдвэр. Тэр хэн нэгний захиас, түлхээсэнд автах хүн биш. Лондон дахь Монголчууд жагсаж цуглаад суудлаас нь түлхчихлээ гэж ойлгож байвал тэр өрөөсөгөл ойлголт юм.  Тэрбээр сэтгүүлч Б.Ганчимэгт “Өдрийн сонин”-ы нэгэн дугаарт өгсөн ярилцлагадаа, “Би ер нь амласнаасаа буцаж байл уу?” гэж хэлсэн удаатай. Тэр үнэхээр эрс шулуун нэгэн. Үг нь жинтэй, үйлдэл нь ч ил. Тийм ч учраас түүнийг хүмүүс сайн мэддэг мэт аашлах. Оюутолгойн гэрээг байгуулахад СБаяр ганцаараа оролцсон мэт харж загнацгаадаг. Тухайн үед хоёр нам хоёулаа л оролцсон байдаг. Гэвч түүнд эл явлыг ганцааранд нь үүрүүлэх гэнэ. Уг нь тэр Элчин сайдаараа удаан суух тусам Монгол улсад ашигтай ч байсан байж мэдэх. Өөрөөр хэлбэл түүнийг сайн ашиглаад авч болох байв. С.Баяр шиг улс төрчийн гүйлгээ ухаан, ур чадвар хэрэгтэй цагт нь л даа. Түүнийг МАН-д л хэрэгтэй хүн шиг харж, бичиж байна. Монголд ч бас хэрэг болох л нөхөр.     

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ганбаа 2017 08 сар 16

хэзүүч юмаа да. Төрд үнэнчээр ажиллахаар элдвээр хэлээд ажлыг нь хийлгэхгүй.

ганбаа 2017 08 сар 16

төрийн албанд олон жил зүтгэсэн хүн дэ.Ажил хийж байгаа хүн сайн муу хэлүүлэх асуудал биш шүү. Гол нь нэг зангаараа л байвал болоош дэ. энэ хүн хат суусан ноён нуруутай л хүн

Зочин 2017 08 сар 10

Сайндаа ч биш бага шалгуулах гэсэндээ л зальт аргаа хэрэглэж байгаа хүн чинь Баяр даа. Энэ муу санаатай хүн өөрийгөө сайнаар харагдуулах гэж захиалгаар өөрийгөө магтуулах аргаа хэрэглэж нэг л сайн хүн гэсэн ойлголт өгөх гэж арга чаргаа хэрэглэж байх шив. Монголын ард түмний сайн сайханд зарцуулах ёс

Soongo 2017 08 сар 09

Сайн ч юм байдаг байх, саар ч юм байдаг байх, би хувьдаа баяр ерөнхий сайд байхдаа хэн нь санаачилсан юм бүү мэд, ямар ч байсан атарын аяныг эхлүүлснээр манай газар тариалан сэргэж, одоо бид өөрийн орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоо иддэг болсонд л маш их баярладаг даа, тэр үнэхээр чухал ажил бай

zochin 2017 08 сар 09

bayar shig Erenkhii said Mongold dakhin terekhgyi l bolov uu. Daanch bye muutai l daa. Dakhin Erenkhii saidaar esvel Erenkhiilegcheer tavimaar bna aa

Бадрах 2017 08 сар 09

Их цадах гэдсэнд халтай гэдэг.ОТ гоос Офшорт шилжсэн мөнгөө дор нь гаргаж Үл хөдлөхүүд авчихсан.Монголд юуч олдохгүй горьдож нeрвээ бараад юүхэв.Баттулга яажич чадахгүй.

unshigch 2017 08 сар 09

tarvaga iljigdorjtoi niilj zorigiig alsan aluurchin. ene hulgaichiin ard yarvaisan pizduuk bagabandi baidag. 1 talaas tarvaga bayartsogt saihanbileg gesen hulgaichid nogoo talaas bagabandi otgonbileg gesen hulgaichid erdenetiig avahaar yzeltsej baisan. tarvagan tahal bayar 2 hamtarch zorigiig alsan.

unshigch 2017 08 сар 09

omhii yhryydiin byalduuch gej yavaa. Heden zuunii tursh hoorondoo alatsaj shunaliin temtsel hiisen maluud oorsdoos ni husaj hulgailj bayajsan har shar huvalzuudaa omoorno. ene muu hulgaich mongold u hiisen be. maluudiig munharj baih hugatssand baidgiig ni husaj hulgailj amjuullaa. tarvagan iljigdorj

ЗОЧИН 2017 08 сар 09

ЭНЭ ХҮНЭЭС МАШ ИХ ЮМ ХҮЛЭЭЖ БАЙСАН ДАА , ДААНЧ ЮУ Ч ГАРААГҮЙ ДЭЭ

ок 2017 08 сар 09

С.Зоригийн амь насыг хөнөөх үйл ажилгаанд оролцсон байж болох этгээд мөнөөс мөн. Юм үнэнээрээ явбал С.Баяр, Багабанди, Е-прокурор асан Алтанхуяг нарыг шоронд хийх л байх. Эд нар даан ч их хүчтэй байна даа. Хууль Шүүх, Прокурор бүгдийг нь худалдаад авчихсан байгаа гэж ойлгож болох байх.

zochin 2017 08 сар 09

yaasan zysarch hyn beee

зочин 2017 08 сар 09

нүгэлтэн шорондоо үхвэл таарна