Сидни Кросби: Нас бол зүгээр л тоо


Хойд Америкийн хоккейн “Питтсбург Пингуинс” багийн ахлагч Сидни Кросби өөрийн насны талаар ярьжээ. Уржигдар тэрбээр 30 насын зооглосон юм. 

Кросби “Энэ бол зүгээр л тоо. Миний хувьд зүгээр л тоо юм. Цаг хугацаа хангалттай байна. Гэхдээ юм гэдэг тийм ч амархан болчихдоггүй. Үлдсэн цаг хугацаагаа ашиглахын тулд би чадах бүхнээрээ хичээх болно. Цомыг гурав дараалан хүртэх тухай бодож байгаа. 

Мэдээж, энэ нь амаргүй байх болно. Гэхдээ яагаад болохгүй гэж? Одоо надтай шижигнэсэн залуус тоглож байна. Тэд эрч хүч, тэмүүлэл дүүрэн байгаа. Залуучууд их хурдан байна. Тоглолт ч хурдан болж байгаа. Энэ бүхэн надад таалагддаг юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх