Хүннүгийн үеийн хадны бичээсийг тайлж уншжээ


Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Тарагт багт байрлах хадны бичээсийг тайлсан талаар Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн, тус сургуулийн багш, профессор Б.Балжинням нар мэдээлэл хийлээ. Тэд Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж, Монголын шинжлэх ухаанд нээлт болохуйц судалгааны ажил хийсэн гэдгээ мэдээлэв.

Энэхүү хадны бичээс нь одоогоос 2000 орчим жилийн өмнөх үеийнх аж. Энэхүү бичээсийг хуулбарлан, тайлж уншихын тулд Өвөрмонголын их сургуулийн нэрт эрдэмтэн Ж.Чимэддоржийн нарын судлаачидтай хамтран ажилласан байна. Судалгааны үр дүнд уг бичээсийг Зүүн Хань улсын үеийн ханз болохыг тогтоож, тайлж уншсан байна. Уг бичээст 20 мөр бүхий 250 гаруй ханз бий аж. Түүнийг тайлж, “89 оны 6, 7 дугаар сард умард Хүннүг хагалган бутаргаж, дайлаар мордсон тухай” өгүүлсэн болохыг тогтоожээ. Бичээсийн тайлбарыг дэлгэрүүлэн, эрдэм шинжилгээний бүтээл гаргана гэдгээ эрдэмтэд хэлэв.

Профессор Б.Балжинням “Монгол орны нутгаас Хүн гүрний үеийн томоохон бичээс анх удаа олдлоо. Хүн гүрний эгзэгтэй үеийн түүхийг гаргаж бичсэнээрээ энэ дурсгал онцгой ач холбогдолтой” хэмээн тодотгов.

Доктор Х.Лхагвасүрэн энэхүү бичээсийг Хүннүгийн үеийнх гэдгийг хэд хэдэн үндэслэлээр баталж болно гэв. Тэрбээр Зүүн Хань улсын сурвалжид тухайн үед болсон үйл явдлыг бичсэн байна. Тэр сурвалжид бичсэн мэдээтэй манай улсад байгаа энэ гэрэлт хөшөөний бичээсийн үйл явдал давхцаж байна. Мөн гэрэлт хөшөөний орчимд 11 ширхэг Хүннүгийн үеийн булш байгаа нь Хүннүгийн үеийнх гэдгийг батална гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Zochin 2017 08 сар 09

Hudlaa gutsah yumaa.boliosoi boli.

Зочин 2017 08 сар 09

Тэгээд яг юу гэж шаасан бн?

Хүн 2017 08 сар 09

Хүннүгийн бичээс биш ажээ. Харин Хүннүгийн нутагт халдан довтлосон Хань буюу хятадын цэргийн ноёдын хадан дээр өөрийн ханз үсгээрээ бичиж үлдээсэн бичиг гэж ойлговоос зохих аж. Хүннүчүүд тэр үед нутгаа хамгааж чадаагүй учраас л Хятадууд ирж нутгийн хадан дээр нь бичиг бичиж байгаа юмаа.