“Монгол барби” О.Оюунцэцэг Австралийн супер моделиудын “шүүсийг” шахна


Эх орондоо ирээд богинохон хугацаанд ажиллаж, амьдрахдаа “Eagle” телевизийн нүүр царай болж, цахим ертөнцөд “Монгол барби” хэмээн алдаршсан сэтгүүлч О.Оюунцэцэг өдгөө Австралид төвхнөөд байгаа. Бага насны амьдралынхаа гашуун түүхийг олонд дэлгэж, өөрийн гоо сайхан зүс царай хийгээд гоолиг бие галбирын нууцыг задалсан тэрбээр Австрали залуутай ханилан сууж, бяцхан хүүдээ гадаад аавтай болгосон билээ.

Түүгээр ч зогсохгүй, Австралийн Сиднейн телевизэд сэтгүүлчээр ажиллаж олонд танигдсаныхаа ачаар тус улсын RackCorp-д PR менежерээр ажилд орж чаджээ. Улмаар нөхрийнхөө дэмжлэгтэйгээр өөрийн нэрийн товчлол бүхий “Oogii” брэндийн могойн болон үхрийн арьсан гутал, цүнх үйлдвэрлэж эхэлсэн бизнесмэн бүсгүй маань тун удахгүй онлайн худалдаагаа эхлүүлэхээ амласан.

Тэгвэл эх орондоо төдийгүй харь Австрали улсад нэрээ гаргаж яваа тэрбээр “Австралийн супер модель” шалгаруулах тэмцээний албан ёсны шүүгчээр сонгогджээ. Гоо сайхны чамгүй олон удаагийн мэс заслын ачаар ямар ч мисс, моделиос дутахааргүй үзэсгэлэнтэй харагддаг О.Оюунцэцэгийн бизнес сэтгэлгээ, сэтгүүлчийн орон зай энэ бүхэнд чухал нөлөө үзүүлсэн нь тодорхой. “Монгол барби” гэгддэг дур булаам шүүгч маань Австралийн шилдэг моделиудыг “Oogii” брэндийнхээ сурталчилгаанд хүртэл уриад амжжээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 08 сар 10

Сайхан охин замаа зөв сонгожээ.Амжилт.