Чийг татдаг гуталнаас ийм амархан аргаар салцгаая


1. Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг тул хөлөө өдөр бүр угаагаарай 
Дулааны улиралд манайхан хөгшин, залуугүй спорт загварын гутал, пүүз, кэт өмсдөг. Хэдийгээр энэ нь хөлд хөнгөн, эвтэйхэн байдаг ч өглөөнөөс орой хүртэл чийг татдаг гутал өмсөх нь эрүүл мэндэд халгаатай гэдгийг та хэн нэгнээр хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ийм гутал биед муу төдийгүй хувийн ариун цэвэрт ч бас багагүй хүндрэл учруулдаг. Хөлийн ул улайж, арьс цочрон загатнадаг. Энэ нь яваандаа мөөгөнцөр үүсгэдэг байна. Тиймээс танд чийгтэй хөлөө мөөгөнцөр-төхөөс нь өмнө яаж арчлах тухай зөвлөж байна

2.Хөлөө савантай усаар угааж, сайн хатаах хэрэгтэй
Хөлийн уланд хөлсний булчирхай их байдаг тул пүүз, кэт өмссөн үед хөлрөлтийн талаар ярих ч хэрэггүй.Тиймээс хөлөө өдөр бүр савантай усаар угаагаарай. Хүмүүс шүршүүрт орохдоо биеэ зүлгэж угаасан хэрнээ хөлийнхөө улыг үрж угаадаггүй. Энэ нь тэнд нян үлдэх нөхцлийг бүрдүүлдэг байна.
Харин хөлөө угаасныхаа дараа сайн хатаагаарай. Тэр тусмаа хуруунуудынхаа завсрыг мартаж болохгүй. Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг юм. Өөрөөр хэлбэл, хуримтлагдаж зузаарсан, үхэжсэн эсүүд үнэр гаргагч нянгуудын хамгийн таатай орчин болдог. Тиймээс өсгийд хуримтлагдсан эвэр, илүүдэл арьсаа ч бас авах хэрэгтэй. Иймд та усанд орохдоо хөлийн улаа тусгай үрүүрээр үрж цэвэрлээрэй.

3.Хуш модны улавч худалдан авах. Тэд хийсэн байна хуш мод мөөгөнцөрийн бөгөөд та үнэр урьдчилан сэргийлэх туслах болно. Дээрээс нь, хуш үнэр арилгах, нянгийн өсөлтийг урьдчилан сэргийлэх нь маш их сонголт хийж, цэвэр, гэрэл,, яруу үнэртэй.

4. Гэртээ хөл нүцгэн эсвэл задгай шаахай өмсөж сур 
Хөлнөөс чинь гарч буй эвгүй үнэр таныг зовоогоод байвал өдөрт 2-3 удаа оймсоо солиод үзээрэй. Үнэр дарагч бас хэрэглэж болно. Хэрвээ та трико өмссөн бол өдөрт хэдэн удаа солиход хүндрэлтэй байх нь гарцаагүй. Энэ үед хөлс дарагч түрхэх нь хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь хөлс дарагч алюмины оксидтой байх ёстой шүү. Мөн гэртээ хөл нүцгэн эсвэл задгай шаахай өмсөж сурах хэрэгтэй. Энэ танд багагүй тус хүргэнэ. Хэрэв хөлнөөс чинь эвгүй үнэр гарсан хэвээр байвал бүлээн усанд хоолны халбага цууны хүчил хийж, хөлөө 10 минут дүрээд сайтар арчаарай. Шаардлагатай бол эмийн сангаас мөөгөнцөрийн эсрэг тос авч түрхээрэй. Энэ бүхнийг 10 хоног хэрэглээд зүгээр болохгүй бол пүүз өмсөхөө больж эмчид хандаарай.

5.Пүүз, кэт авахдаа худалдагчаас нь угааж болох эсэхийг асуу
Одоо бас өөр нэг хувилбар сонгоё. Та гутлаа ойр ойрхон солиод үз. Нэг хос гутлыг хоёр хоногт нэг удаа өмсөхийг хичээ. Энэ үед гутал бүрэн хатдаг юм. Мөн гутлаа угаа. Пүүз, кэт авахдаа худалдагчаас нь угааж болох эсэхийг асуу. Хэрэг болно гэвэл сард нэг удаа угаалгын машинд хийгээд эргүүлчих. Энэ нь гутал дотор үржсэн нянг бүрэн устгана.


6.Гуталаа хөлдөөгөөрэй. Хуванцар уут ашиглан гуталаа дотор нь хийж шөнийн турш хөлдөөгөөрэй. Маргааш нь наранд гаргаж хатаагаарай. Таны гутал чийг татахаа болих болно.

7.Гутландаа нимбэгний хальс хийж хонуулаарай. Эхлээд гаднах хальсыг нь авч хоншоор луу хийж дараа нь хальсыг нь араас нь хийгээд хонуулчих.

8.Архи болон согтууруулах ундааг ашигла. Хөвөнд архи шингээн гутал руугаа хийгээрэй. Архи нь маш хурдан ууршдаг учир эвгүй үнэр, чийг татахаас найдвартай хамгаалдаг байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх