Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг өнөөдрөөс цэцэрлэг дээр нь бүртгэнэ

Боловсрол Admin Галаа 2017 08 сар 10 299

Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Энэ жил нийслэлийн хэмжээнд 39220 хоёр настай бүртгүүлнэ гэсэн тооцоолол байгаа бөгөөд одоогоор 17,649 хүүхэд буюу 45% нь цахимаар бүртгүүлсэн байгаа аж. Харин хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүдийн хүүхдүүдийг өнөөдөр буюу энэ сарын 10-наас эхлээд бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэх юм байна.

Харин 3-5 настнуудыг уламжлалт аргаар энэ сарын 21-24-ний  өдрүүдэд цэцэрлэг дээр нь бүртгэх аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх