ШУУРХАЙ МЭДЭЭ: Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн хэргийг илчилсэн гол гэрч Ч.Батболдыг баривчилжээ

Улс төр Галаа Галаа 2017 08 сар 10 1688

Cүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ.

Баттай эх сурвалжын мэдээлснээр энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг мөн урд шөнө баривчилсан байна. Эх сурвалжын мэдэгдсэнээр гэрч Ч.Батболд нь Шадар сайдыг дагаж мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд хийж буй ажлынхаа талаар цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А, Ж нарт мэдэгдсэн бөгөөд А, Ж нар чи ийм ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэгт оролцож болохгүй гэдгийг хэлж, Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрийнх нь эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэгдсэнээр энэ хэрэг ил болжээ.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэрч нарыг баривчлах үедээ “Ерөнхий сайдын эсрэг янз бүрийн юм ярьдаг хэн бэ чи. Ноёнтой сөргөлдсөн хүн яадгыг мэдрүүлнээ” гэх зэргээр дарамтлан, шалан дээр хэвтүүлж, гавалсан байна.

Засгийн газрын хоёр дахь албан тушаалтан болох Шадар сайдын аюулгүй байдалд халдсан хэргийг шалгалгүй сар гаруй болсон хуулийн байгууллага уг хэргийг гардан зохион байгуулсан дохиолол,хамгаалалтын “Нью Фалкон” компаний захирал З.Золбаяр болон “Очир” харуул хамгаалалтын алба, “Ханхүү-Бат” компаний захирал Б.Энхмэнд нарыг баривчлах нь битгий хэл ганц удаа байцаалт аваагүй, хэргийг захиалсан гэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тайлбар аваагүй атлаа Ерөнхий сайдыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг ил болгосон гэрчийг яаран баривчилж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбоотойг нотолж байгаа мэт. Тэр тусмаа ноцтой гэмт хэргийг илчилж, Шадар сайдад мэдээлэл хүргэсэн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүртэл баривчилсан нь ихээхэн сэжигтэй байна.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

dzy 2017 08 сар 12

Шударга байсныхаа төлөө хүн ингэж хохирч байна. Эрдэнэбат ард нь юу ч болоогүй юм шиг инээгээд сууж байгаа даа. Том хэргийн төлөө зүгээр нэг хүү золиослоод өнгөрөнө гэж байхгүй л байх

Зочин 2017 08 сар 12

Хорих нь зөвлдөө. гэхдээ зөвхөн тэд нарт хариуцлага тооцоод өнгөрөх нь буруу булхайг нуусан хэрэг болно. захиалагчид нь байгаагүй бол энэ хүмүүс дур мэдэн дагаж чадахгүй нь тодорхойшдээ. Тийм болхоор захиалагчдыг нь хорих хэрэгтэй

tulgaa 2017 08 сар 12

psda shg erdenebatiin zahialgat janhuud ni jiriiin ergen hohiroh yum

zochin 2017 08 сар 12

batboldiig yagaad horij bgag yrusu oilgohgui bn zahiasan erdenebatiig horih heregtei sanagdah yum

zochin 2017 08 сар 12

Erdenebat bas aimar hun yumaa...

Unuruu 2017 08 сар 12

buh l buten neg sar ongorood bhd hereg uusgej ter darga nariig ni shalgaagui bj shudragaar duugarch bga huniig ni ingej barij bdg...

Нямка 2017 08 сар 12

ene zaluu zuw alham hiisen ireeduig garah hor urshigiig zuwuur uhamsarlasan

иргэн. 2017 08 сар 12

яллагдагч ч гэсэн хэрвээ энэ асуудлыг нийтэд дэлгээгүй байсан бол хүн амьны хэрэгт сэжигтэн болох байсан ирээдүйд болох аюулаас сэргэмжилсэн хэрэг. Ерөн тэгээд Зоригын хэрэг шиг золиосны ялтан болохоос л сэргийлсэн ш дээ. Ард нь улс төрийн олигархи оффшортонгууд чимээгүй үлдэх байсан.

Kilo) 2017 08 сар 12

Manai tsagda huchniihen ajlaa hurdan hiideg boljee.. Mungu ch huchte yu, alban tushaal, erh medel ch aimar yum

Ganaa) 2017 08 сар 12

Энэ хэрэг удаан даамжирвал яг Зоригийн хэрэг шиг юм болно. Монгол төр монгол хүүгээ хятадын шээснүүдээс хамгаалах л хэрэгтэйдээ. МАНАН-г үндсээр нь суга татаж, зоригтой дугарах хүн Хүрэлсүхээс өөр байхгүй учир эд нар айсандаа ийм хор хутгасан хэрэг.

Orgiloo* 2017 08 сар 12

Xuuli xynalt tsagdaa nar ni xvrtel iim baixad yaaj ex oron xugjix yum bee. Argachgvi bizdee tomchuul ni udirdaad bvr utsan xvvxeldei bolgochixson xugiin niigem bolchixson yum chini

Undraa* 2017 08 сар 12

Notlox barimt xangalttai bxad xergiig iim bolgox ch gejdee. Bowdol Erdenebatiin xiij bga luiwar uu. Mungutei gexeereel xergees iim xurdan xoldchixdog yum gej vv.

Зочин 2017 08 сар 10

Өмч хөрөнгө болон өөрийгөө гэр орноо хамгаалхын тулд айл болгон зэвсэгтэй байх нь зүйтэй.Амeрикчууд буруу хуульчлаагүй байх.Гэнэтийн дайралт болход Цагдаа ирхээс өмнө асуудал дуусна.

Зочин 2017 08 сар 10

Батболд,Доржийгзодов, нар чинь гэмт хэрэг хийгээд шийтгүүлж байсан мэдээлэл сайтуудад бичигдсэн.Тийм гаруудад итгээд.Хамгаалагчтай болгоод олон саяаар санхүүжүүлээд Амархан том хүн болчих юм даа.

Бадрах 2017 08 сар 10

Бусармаг аргаар мөнгө олохын арга тeхнологийг Доржийгзодвоос суралцсан олон хэрэгтэн бий болно.Манайхан ямар бизнecc амжилт олж байна дууриагаад дагагсад хэдэн зуугаараа бий болдог.Зөв үнэнийг тогтооцгооё.