Рианна онигоонд оров


Барбадоссын үзэсгэлэнт бүсгүй Рианна цахим сүлжээнд олны анхаарлын төвд байсаар ирсэн. Шүтэн бишрэгчид нь дуучин бүсгүйг хэт их таргаллаа хэмээн шүүмжилж, жингээ хаяхыг зөвлөж байгаа билээ. Энэ удаад Рианна фотошопыг больхидуу ашигласныхаа төлөө хатуу үг сонсчээ.

Хэд хоногийн өмнө Рианна төрөлх Барбадосс улсдаа очжээ. Жил бүр болдог наадамд оролцсон нь тэр. Олны өмнө гарахын тулд дуучин бүсгүй нэлээн илэн далангуй өмсгөлийг биедээ угласан аж. Харин анхаарал нь дэндүү хөгжсөн дагагчид нь Рианнагийн эрхий хуруу давхардсаныг анзаарчээ. Гэрэл зургийг Рианна фотошоп ашиглаж засуулсан нь тодорхой болов. Бүсгүйн экс найз залуу болох дуучин Крис Браун ч жоготой смайл орхисон байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх