Монгол Улс, БНХАУ экспо 9-р сарын 26-30 нд болно

Улс төр Admin Галаа 2017 08 сар 10 682

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь 2017 оны 9 дүгээр сарын 26- 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөх хотод Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.  Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран зохион байгуулж байна. Хоёр талын ажлын хэсэг өнөөдөр /2017.08.10/ өдөр Улаанбаатар хотноо хуралдлаа. 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн “ 2015 онд зохион байгууллагдсан  Монгол-Хятадын экспод манай улсаас 500 гаруй аж ахуй нэгж үйлдвэрлэгчид оролцож, 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Харин энэ жил  Монгол улсаас аль болох олон аж ахуй нэгж оролцуулж, бараа бүтээгдэхүүний нэрийг төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ жил 21 аймгийн аж ахуй нэгжийг хамруулахаар ажиллаж байна.  Цаашид хилийн орчмын худалдааг тогтмол зохион байгуулж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг  дэмжинэ” гэв.

2017 оны  9 сарын  26-30 өдөр зохион байгуулагдах үзэсгэлэнд 30 орон зочноор оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа гэдгээрээ онцлог юм. Тиймээс Монгол улс дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүнийг гадны  улсад сурталчлах өргөн боломж нээгдэж байна.  Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспогийн хүрээнд дээд хэмжээний хурал зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, хөрш орнуудын соёл спортын арга хэмжээ, гурван талт бүх салбарыг хамарсан хуралдаан болох юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх