Х.Баттулга: Уул уурхайн компанитай сайд нарт ажлаасаа татгалзаач гэж уриалмаар байна

Улс төр Галаа Галаа 2017 08 сар 11 1307

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 21.00 цагт ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа МҮОНТ-ийн шууд ярилцлагад орлоо. Төрийн тэргүүн ажлаа хүлээн авснаас хойш нэг сар болж байгаа юм.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс анхаарал татсан ишлэлүүдийг хүргэе.

Хятадын талаар, "Намайг Хятадын эсрэг үзэл бодолтой гэж яриад, сурталчлаад байдаг. Энэ бол Гадаад хэргийн сайдын хийж байгаа ажил. Би Хятадын талаар юу ч яриагүй. Манай улс нэг улсын эдийн засгийн хараат байна. Үүнийг УИХ, Засгийн газрын гишүүд бүгд ярих ёстой. Манай эдийн засгийн 90 хувь нь хятадын хараат байна. Ийм байхад улс орон хөгжихгүй. Бид эдийн засгаа төгөлдөржүүлэх ёстой.

Жишээ нь, Далай ламыг урих гэхээр болохгүй гэдэг. Бид чинь хараат болчихсон байхгүй юү. Энэ тухай мэдээж урд хөрштэйгээ ярина. Манай дотоод асуудалд битгий оролцооч ээ, бид танай дотоод асуудалд оролцдоггүй шүү дээ. Бизнесийг харилцан ашигтай хийе. Манай бүтээгдэхүүнийг Та нар ав, битгий хямдхан аваач ээ гэж яръя гэж бодож байна.

Жишээ нь, сая Таван толгой руу асар хүчтэй дайралт хийлээ. Энэ бол 1970-аад орны эхээр ард түмний татвараар олсон орд. Үүнийг гадныхантай хамтарсан нэг компанид өгч болохгүй. Ерөнхийлөгчийн багт орж байгаа хүмүүс үүний эсрэг нэгдмэл санаатай. Тавантолгойн ордын ашиг бүх ард түмэнд очих ёстой юм. Намуудад шигдсэн хэдхэн гэр бүл энэ ажлыг хийж байна.

Бэлэн мөнгө уул уурхайтай, архины үйлдвэртэй хүнд л байдаг. Бэлэн мөнгө байгаа газарт авлига байдаг. Үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газарт байгаа уул уурхайтай сайд нар ажлаасаа татгалзаач ээ гэж уриалмаар байна.

Юун түрүүнд би Ерөнхийлөгчийн институцээ бүтнээр нь харъя. Би зөвлөхүүдээ олон нийтэд зарлаж авна. Намайг сонгосон 600 мянган иргэдийнхээ саналыг авна. Тэднийхээ дэмжлэгийг дахин авмаар байна. Бас надад итгээгүй хүмүүсийнхээ итгэлийг авмаар байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих тухайд: Ерөнхийлөгч бол эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч шиг байдаг. Тэгээд үүнийг нь хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн эрхийг хумих өөрчлөлт оруулах гэж байгаа бол тэгэхгүй.

Сая МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээлээ. Эрх мэдлийн хуваарилалтаас болж олонхиороо түрж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй. Эрх мэдэл биш, “эрх” шүү. Яагаад гэвэл энэ сонгууль но-той явагдсан. 60 тэрбум төгрөгийн авлигажсан сонгууль болсон.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 08 сар 12

Оороо сайд байхдаа татгалзсан юм уу

Зочин 2017 08 сар 11

израйль палестины талаар том алдаж ярьсан шүү. 300 сая палестин байдаггүй юм, тэр мааниас цаашгүй далай ламын талаар бас л хачин юм ярьж байна лээ. яваандаа сурах унших хэрэгтэй.