Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ гэртээ хорьж зоджээ


Танилцаад удаагүй эмэгтэйгээ гэртээ хорьж, зодож тамласан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, хэргийн газар очиж эмэгтэйг сулласан байна. 

21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь энэ сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж, уулзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хамтдаа Тэрэлж рүү явсан боловч О нь 21 настай М-ыг хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэв. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд хэвтэрт байлгаж, нийтдээ арав хоногийн турш хорьжээ.

Хохирогч М нь өөрийн фэйсбүүкээрээ нэгэн иргэн рүү тусламж хүсч чат бичсэнээр ийнхүү аврагдсан байна. Тэрбээр “Намайг хүн гэртээ хориод гаргахгүй байна” хэмээн тусламж хүссэн тул тухайн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажлын хэсэг томилогдон, хэргийн газарт очиж, хохирогчийг сулласан байна. Харин цагдаа нарыг очих үеэр сэжигтэн гэртээ байгаагүй аж.

Одоогоор сэжигтэн О-г эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Negen irgen 2017 08 сар 12

Facebook gegcheer il tod biye unelej bdg bololtoi, bur taniltsana mungu avna, ugnu gej chuluutei bichij ohid uursdiin nutsgen bieiig haruuldag geed busarmag uildliin uul uurhai bolson groupuud bdg yum blee, ter bichsen zuiluudiig unshihad arai l bh yum bilee, iimerhuu baidlaas uudsen hereg l bhdaa.

зочин 2017 08 сар 11

Ямар тэнэг юм бэ.АМАР ХЯЛБАР АРГААР АМЬДАХ ГЭСЭН БИЕЭЭ ҮНЭЛЭГЧ Л ИНГЭЖ ЯВАХ БАЙХ.ЗҮВ ЗҮГЭЭР ЭНГИЙН ХҮН ЯАСАН Ч ИНГЭХГҮЙ