Шүүгчийн суурь шалгалт зарлажээ


Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарлажээ. Дээрх шүүхүүдийн шүүгчийн суурь шалгалт болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг энэ оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 14-ний хооронд зохион байгуулахаар болсон байна.

Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 21-нээс ирэх сарын 2-ныг хүртэл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба хүлээн авах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөр болсон. Энэ тухай мэдээллийг http://www.judcouncil.mn/main/6121--.html холбоосоор унших боломжтой.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх