Трамп: Миний өмнө нь өгч байсан анхааруулга БНАСАУ-д зөөлдөөд байх шиг байна

Дэлхий Галаа Галаа 2017 08 сар 11 983

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Трамп Америк, Хойд Солонгосын сөргөлдөөний талаар үг хэлж, БНАСАУ-д дахин хатуу анхааруулжээ. Үүний хамт Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Пентагон БНАСАУ-ын пуужин хөөргөх талбай руу довтлоход бэлэн болоод байна гэжээ.

Трамп "БНАСАУ Номхон далайн Гуам арал дахь Америкийн цэргийн бааз руу довтолно гэж заналхийлсэн тухай хэлэхдээ, миний үүнээс өмнө өгсөн анхааруулга БНАСАУ-д зөөлдөөд байх шиг байна" гэсэн ажээ.

Тэрбээр "Одоо хэн нэг нь Америк болон дэлхийн ард түмний өмнөөс үгээ хэлэх цаг болсон. Америкийн арми, дэлхийн олон орны удирдагчид биднийг дэмжиж байна" гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 08 сар 17

АМЕРКА АРДЧИЛСАН ОРНООС САВАР АА ТАТ.