Ял эдлүүлэлх ажиллагаанд тавих хяналтаар шалгалт хийж 29 зөрчил илрүүлжээ


Tөв аймгийн прокурорын газраас ял эдлүүлэлх ажиллагаанд тавих хяналтаар аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтарсан шалгалт хийжээ.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 403, 415, 417 дугаар анги,

- Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байр,

-Аймгийн цагдаагийн газрын дэргэдэх саатуулах байрны эмнэлгийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Мансуурах, сэтгэцэд нөлөөт эмийн бодисын эргэлтэнд хяналт тавих тухай, Эрүүл ахуйн тухай хуулиуд болон түүнтэй нийцүүлэн нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан Засгийн газрын тогтоол, улсын стандарт, дүрэм зааврын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нарыг оролцуулан хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтаар доорхи зөрчил дутагдал илэрсэн байна.

1. Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмнэлэг нь сувилагч, лаборантыг орон тоогоор хангаагүй,

2. Эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хүн цагдаагийн саатуулах байрны бага эмчийн орон тоонд, бага эмчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хүн Хорих 417 дугаар ангийн сувилагчийн, эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хүн Хорих 403 дугаар ангийн сувилагчийн орон тоонд ажиллаж байгаа төдийгүй, эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан хүн үйл ажиллагаа явуулж байсан,

3. Өвчтөнг эмнэлэг хооронд шилжүүлэх журамгүй, Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмнэлэг болон хорих ангиудын эмнэлэгийн алба нь өөрийн үйл ажиллагааны чиглэлд тохирсон стандарт, удирдамжийн жагсаалтыг гаргаж баталгаажуулж мөрдөөгүй, хүчин төгөлдөр анхан шатны маягтаар хангагдаагүй,

4. Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмнэлэг нь эмнэлзүйн эрсдлийн судалгааг хийгээгүй, сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлээгүй, алдаа зөрчлийг бүртгээгүй, алдааны сан үүсгээгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ашигладаггүй, эмчилгээ, оношлогоо, сувилгааны стандарт, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг тооцдоггүй, ижил мэргэжилтний үзлэгийг зохион байгуулаагүй,сэтгэл ханамжийн судалгааг авч дүгнэлт хийж үр дүнг тооцоогүй,

5. Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмнэлгийн сувилагч нар түгээмэл үйлдлийг стандартын дагуу гүйцэтгэдэггүй, анхан шатны маягтыг хөтлөөгүй,

6. Нийт хорих ангийн эмнэлгүүд нь эм барих зөвшөөрөлгүй сувилагч, бага эмч нарыг эм хүлээж авах, олгох үйл ажиллагаанд оролцуулдаг,

7. Эмч нар эмийн жорыг стандартын дагуу бичдэггүй, стандартын шаардлага хангаагүй жорын маягтыг үйл ажиллагаандаа хэрэглэдэг

8. Хорих ангиудын эмнэлгүүдийн эмийн хангамж дутмаг, амин чухал эмийн нөөц хангалтгүй

9.Цагдан хорих байрны эмнэлэгт 9 нэр төрлийн хугацаа дууссан эмүүдийг хадгалж байсан,

10. Эм хүлээж авах, олгох, хадгалах стандарт үйл ажиллагааны удирдамж зааврыг боловсруулан мөрдөж бүртгэл хөтлөөгүй,

11.Хорих 403 дугаар анги Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр Эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний агуулахад агаарын хэм хэмжигч байхгүй,

12.Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр тодорхой хийсэн ажилгүй, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр хийх ажлыг тусгаагүй,

13.Ариутгалын бодисыг найруулсан он, сар, өдөр, уусмалын хувийг тэмдэглээгүй, бүртгэлгүй, ариутгал, халдваргүйтэл, угаалга цэвэрлэгээ, хийх нэгдсэн цэг,тасаг, нэгжгүй, энгийн бие засах газар ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн тухай бүртгэлгүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгээгүй,

14.Хорих 415 дугаар анги ариутгал, угаалга, цэвэрлэгээний зориулалтын өрөөгүй,

15.Эмийн сангийн өрөө, тасалгаа хүрэлцээ муу, хоригдлуудын байрлах өрөөний угаалтуур суултуурыг ариутгах, халдваргүйжүүлэх уусмалыг зааврын дагуу бэлтгээгүй, бүртгэл хөтлөөгүй, халдварт өвчний дэгдэлт гарсан тохиолдолд  авах хариу арга хэмжээний бэлэн байдал хангаагүй, тусгаарлах өрөөгүй,

16.Хорих 417 дугаар анги ариутгал, угаалга, цэвэрлэгээний зориулалтын өрөөгүй

17.Эмнэлгийн тусламж үйлчилгээний халдвар, хамгааллын талаар тодорхой хийсэн ажилгүй, үйл ажиллагаа нь тогтмолжоогүй,

18.Тусгаарлах өрөө нь стандартын шаардлага хангаагүй

19.Өртөлтийн дараах цомгийг тасаг нэгж бүрт бэлтгээгүй нь өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хангалтгүй, цэвэрлэгээ хийх хуваарьгүй, хяналт тавьж ажилладаггүй,

20. Согтуурах мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмнэлэг нь дотоод хяналт, чанарын баг тодорхой хийсэн ажилгүй, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаагүй

21.Эмнэлгийн тусламж үйлчилгээний халдвар хамгааллын талаар тодорхой хийсэн ажилгүй,үйл ажиллагаа тогтмолжоогүй

22.Эмнэлгийн угаалга, ариутгалын тасгийн барилга, байгууламж засвар үйлчилгээ муу, хөгц, мөөгөнцөр үүссэн, эмнэлгийн барилгын будаг шохой хуурч унасан,

23.Эмнэлгийн гар угаах саван, ариутгалын бодисын хүрэлцээ муу, эрүүл мэндийн ажилтан нь 5 мөчид гарыг угааж халдваргүйжүүлдэггүй,халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр батлагдсан дотоод хяналтын үнэлгээний хуудсуудаар үйл ажиллагааг үнэлж, холбогдох арга хэмжээ авч ажиллаагүй, сэжигтэй, батлагдсан тохиолдол бүрийг мэдээлээгүй,

24.Эмнэлэг, цэвэрлэгээний материалыг өрөө хооронд сольж хэрэглэсэн,өнгөөр ялгаагүй,хог хаягдал зөөвөрлөх маршрут гаргаагүй, хог хаягдал түр хадгалах байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй,

25.Өртөлтийн дараах цомгийг тасаг нэгж бүрт бэлтгээгүй нь өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хангалтгүй, цэвэрлэгээ хийх хуваарьгүй, хяналт тавьж ажилладаггүй,

26.Хоол үйлдвэрлэлийн барилга байгууламжинд хөгц, мөөгөнцөр үүссэн, будаг шохой хуурч унасан, гэрлийн бүрхүүлгүй, хоол зүйч эмчгүй, эмчилгээний хоолны 7 хоногийн үлгэрчилсэн цэсгүй, өдөр тутмын угаалга цэвэрлэгээг тогтмол хийдэггүй, бүртгэл хөтлөөгүй,

27.Халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр тодорхой хийсэн ажилгүй,батлагдсан дотоод хяналтын үнэлгээний хуудсуудаар үйл ажиллагааг үнэлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй, сэжигтэй, батлагдсан тохиолдол бүрийг бүртгэж мэдээлээгүй

28.Ариутгалын бодисыг зааврын дагуу зөв найруулаагүй,цэвэрлэгээний материалыг өрөө хооронд сольж хэрэглэсэн, өнгөөр ялгаагүй, хог хаягдал зөөвөрлөх маршрут гаргаагүй, бүртгэл хөтлөөгүй

29.Ариун цэврийн өрөөний барилга байгууламжийн засвар, үйлчилгээ муу,хөгц, мөөгөнцөр үүссэн, бохир ус зайлуулах хоолой ил задгай, бохир, саатуулах байранд хоригдож байгаа сэжигтэн нь ариун цэврийн өрөөний хажууд байрладаг,тусгаарлаагүй зөрчил тус тус илэрчээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 20 дугаар зүйлийн 20,2,1, 28 дугаар зүйлийн 28.4.3, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.4 дэх хэсэг, Хорих ангийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны CS-11-0234:2013 стандартын, Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын холбогдох заалтууд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 187 дугаар тушаалыг ноцтой зөрчсөн дээрхи зөрчлийг таслан зогсоож, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхээр Хорих 403 дугаар ангийн дарга хурандаа П.Мөнхгэрэл, Хорих 415 дугаар ангийн дарга хошууч Б.Амгаланбаатар, Хорих 417 дугаар ангийн дарга хурандаа Ч.Энхбаатар, Согтуурах,мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын дарга хошууч П.Энхмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Ц.Алтантулга нарт прокурорын шаардлага бичсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 08 сар 11

ymar tsetserleg surguuli bish dee yun surhii shalgadgiim yltnuud oorsdool ene buhnee zohitsuulah heregtei shdee