Хүүхдээ уутанд хийж шуудангаар асрах газар руу илгээжээ

Дэлхий Admin Галаа 2017 08 сар 11 2707

Xятадад нэгэн эмэгтэй хүүхдээ асрамжийн газар руу шуудангаар пластик уутанд хийн илгээсэн байжээ. “South China Morning Post”-д мэдээлснээр, шуудангийн ажилтан хүүхэд байгааг мэдмэгцээ цагдаад мэдэгдсэн байна. Тэрбээр ууттай зүйл хөдлөөд байгаад анзаарахад дотор нь хүүхэд чарлах дуу гарчээ.

Хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүний биеийн байдал хэвийн болсон талаар эмч нар мэдээлжээ. Ээжийг нь цагдаа нар саатуулан шалгаж байгаа аж.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх