Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо


Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна. Тус аймагт залуучуудын урлаг спортын наадам болж байгаа билээ. Энэ сарын 11-13-ны өдрүүдэд тухайн наадмын хоёр дугаар шат буюу сумдаас шалгарсан залуус урлаг спортоор өрсөлдөх юм байна. Тиймээс тус аймагт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон байна. Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт зөвлөсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх