”Эрчим хүчний гудамж”-ны замыг түр хугацаагаар хаана


Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг Эрчим хүчний гудамжийг Ажилчны гудамжтай холбох авто замын ажил хийгдэх тул дээрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 8 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд түр хязгаарлахаар боллоо.

Иймд иргэд, жолооч нар дээрх чиглэлээс бусад буюу Сонсголонгийнзам болон төв замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ үеэр Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулж ажиллах тул жолооч та алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцоорой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх