Таксины жолооч нар сум нэвтэрдэггүй хантаазаар жигдэрнэ

Дэлхий Admin Галаа 2017 08 сар 11 2612

Hью Йорк хотын таксины үйлчилгээнд явдаг хэсэг жолооч нарыг нэгдсэн журмаар сум нэвтэрдэггүй хантаазар хангахаар болжээ. Өмнө нь цагдаагаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 30 гаруй иргэн хэрэглэж байсан хантаазаа жолооч нарт хандивласан бол үлдсэнийг нь Security USA компаниас гаргажээ. Америкт сум нэвтэрдэггүй нэг хантааз ойролцоогоор 400 орчим ам.долларын үнэтэй байдаг юм байна. Такси тээврийн үйлчилгээ  эрхэлдэг компаниуд цаашдаа бүх жолооч нараа хантаазаар хангах төлөвлөгөөтөй байгаа ажээ. Ийм хантааз нь эзнээ есөн миллиметрийн голчтой калибрын сум, тус улсад өргөн хэрглэгддэг Магнум маркийн гар бууны сумыг үл нэвтрүүлж, хутга мэсний халдлагаас давхар хамгаалдаг юм. Нью Йорк хотод өдөрт 10 орчим жолооч гэмт халдлагад өртдөг гэсэн тооцоо байдаг ажээ.    

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх