10 НАСТАЙ ОХИН ИХ СУРГУУЛЬД ОРЖЭЭ


Хятадын Хэнань мужийн Шанцю хотын Технологийн их сургуульд 10 настай охин Жан И Вэн элсэн оржээ. Охин их сургуулийн элсэлтийн шалгалтад 355 оноо авсан байна. Ингэснээр ойрын гурван жилд тус сургуулийн Мэдээлэл, технологийн ангид суралцахаар болжээ.

Жан И Вэн охин бага болон дунд сургуульд огт сурч байгаагүй гэнэ. Эцэг эх нь түүнийг гэрээрээ сургасан байна. Эцэг нь охиноо ирээдүйд докторын зэрэг горилно гэж найддагаа хэвлэлд дурсчээ.

Жан И Вэн өнгөрсөн жил мөн их сургуульд элсэлтийн шалгалт өгсөн ч 172 оноо авсан тул элсэж чадаагүй ч энэ удаад даагаа нэхээд амжилтад хүрч чаджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх