Цахим ертөнцийн үндсэрхэг үзэл


Дэлхийд“Cyber nationalism” хэмээн нэрийдээд байгааг“цахим ертөнц дэх үндсэрхэг үзэл” гэж монголчилж болох юм. Хэдий нэр нь танил биш байж болох ч 17 мянга гаруй лайктай “Бид хужаа нарт дургүй”гэх фэйсбүүк хуудас, “Fuck China”гэх групп, цахим ертөнцийн хаа сайгүй тавигдсан гаднын иргэдийг сөгдүүлж буй бичлэг, вьетнам ажилчдын тухай сөрөг сэтгэгдэл зэргээс монголчууд бид энэ сэдэвтэй аль хэдийнэ танил болж, гарч болох үр нөлөөг нь бэлэхнээ харж эхлээд байна.

Хүн төрөлхтөн бодит ертөнцөд амьдрахыг зэрэгцээ үүнтэй паралел cyber буюу цахим ертөнцөд давхар оршдог болоод удаж байна. Тэгвэл өнөөдөр дэлхий дээр өрнөж буй бүхэн цахим ертөнцөд мөн өрнөдгийн сонгодог жишээ болгож цахим үндсэрхэг үзлийн тухай өгүүлье.

Энэ ойлголтыг “Wikipedia”дээр “интернэт орчинд суурилсан үндсэрхэг үзэлтэй хүн ба бүлэг хүмүүсийн үйлдэл” гэж тодорхойлжээ. Харин цахим үндсэрхэг үзлийн хүнд хэлбэр нь Cyber attack (цахим халдлага), Cyber War (цахим дайн) юм. Гарч болох үр дагаврыг дутуу үнэлж болохгүй. Учир нь үндсэрхэг агуулгатай теkст мессэж бичлэг зэрэг нь хүмүүст интернэтээр асар хурдан хүрч юунд ч өдөөн турхирч ямар ч үр дүнд хүргэж болох юм. Орост л гэхэд саяхан нэгэн топ их сургуулийн оюутан залуу нэр хаягаа нууцлалгүйгээр “хар халзангууд” гэх үндсэрхэг бүлэглэлийнхэн өөр нэгэн ястныг зодож дээрэлхэж байгаа бичлэгийг интернэтээр цацжээ, Харин маргааш нь тэрээр “хар дарсан зүүд” гэж нэрлэсэн аймшгийн бичлэгийнхээ бодит золиос болсон байв. Хэт үндсэрхэг үзэл нь түүнд амь настай нь тэнцэх ийм хариу барьжээ.

Цахим үндсэрхэг үзлээрээ дэлхийд алдартай нь манай өмнөд хөрш болох Хятадууд гэнэ. Түүний дараагаар Орос, Япон зэрэг улсууд жагсана. Гэхдээ Америк ч дутуугүй өрсөлддөг бололтой. Жишээ нь “red necked” буюу улаан хүзүүтнүүд гэх үндсэрхэг үзлийн бүлэглэлийнхэн тоглоомын цахим хуудсыг ашиглан “амиа золиослогч” гэх нэртэй тоглоомыг байршуулж түүндээ тэмцэгчийг сахал бүхий муслимын эсрэг болгож үзүүлжээ. Түүгээр ч барахгүй хууль бусаар хил давж буй Мексикийг буудаж алж оноо цуглуулдаг тоглоом хүртэл байх жишээтэй. Энэ мэт интернэтийг ашиглан үндсэрхэг үзлээ илэрхийлэх, түгээх, дайралт хийх явдал таныг энэ нийтлэлийг уншиж байх зуурт ч хэдэн мянгаараа гарч байгаа.

Социалист Хятадад сүүлийн жилүүдэд интернэт ертөнцийг өөрсдийн эрх чөлөөний талбар хэмээн ойлгох болжээ. АНУ-ын Сангийн яамны нарийн бичгийн дарга нь БНХАУ-ын даргаСи Зинпиньтэй уулзсан уулзалт дээрээ Хятадын үндсэрхэг шинжтэй цахим халдлагын талаар ярилцаж цахим үндсэрхэг үзлийн дэлгэрэлт үл итгэлцэлд хүргэж байгааг дурджээ. Судлаачид Хятадын цахим үндсэрхэг үзлийг гадаад болон дотоодод чиглэсэн гэж ангилсан байна. 2009 оны тавдугаар сарын 10 ны Deng Yujiao ны хэрэг явдал бол дотоодод чиглэсэн цахим сүлжээн дэх үндсэрхэг үзлийн жишээ болжээ. Маш олон цахим хэрэглэгчид төр засгаа буруутгаж байсан бөгөөд зарим нь Дэн Южиаг дэмжих веб сайт нээсэн байна. Энэ явдлаас Хятадын Засгийн газар цахим хэрэглэгчдийн төвлөрсөн хүч гэгч ямар хүчтэй эд болохыг гүнээ ухамсарлажээ. Харин гадагшаа чиглэсэн цахим үндсэрхэг үзлийн жишээ бол Хятадын хөлөг онгоц Зүүн өмнөд азийн Меконг Голд 2011 оны аравдугаар сарын 5-нд дайралтанд өртөх үеэр хүмүүс интернэтээр үзэл бодлоо илэрхийлсэн явдал байлаа. Тэд уг хэргийг мөрдөх олон улсын багт Хятадын Засгийн газар заавал оролцох ёстой хэмээн төр засгаа шахаж байв. Нэгэн сэтгэгдэл дээр: Энэ бол олон жил хятад ноомой хүлцэнгүй байснаас Хятадыг доромжилж доог дохуу хийсэн хэрэг” гэж бичжээ. Хятадын Засгийн газар зүгээр хараад суусангүй, Си Зинпиний тушаалаар Хятадын интернэт бодлого, мэдээллийн тэргүүн групп гээчийг нээж нээлтийн үгийг удирдагч өөрөө хэлжээ. Группийн үйл ажиллагааны хүрээнд 2200 веб сайт, 20 сая мессеж цахим ертөнцөөс устгагдаж 2015 он гарснаас хойш нийт интернэт контент нийтлүүлэгчийн эрхэд зарим хязгаарлалт хийх тухай шийдвэр гаргажээ. Энэ бол Хятадын цахим үндсэрхэг үзэл хэрхэн дэвэрч, төр засаг нь хэрхэн сандралд орж хяналтаа алдаж тэгснээ хэрхэн хянах гэж оролдож байгаагийн тод жишээ юм.

Хятад ингээд шууд л хааж боогоод цензурдээд шийдчихдэг юм байж харин ардчилсан Монгол Улс ямар бодлогоо хэрэгжүүлэх вэ. Цахим ертөнцөөс салахаа байсан ард түмнээ амар жимэр, бусдыг хохироочихгүй, тэр “cyber war” гэдэгт нь өртчихгүйхэн байх талаар эдийн засгийн хямралынхаа хажуугаар бас бодолцох л хэрэгтэй болжээ.

Нээлттэй Монгол Улсад цахим ертөнц бол цахим сэтгүүлзүй, мэдээллийн эх сурвалж, найзуудын бүтээдэг уулзуулдаг чөлөөт орон зай байх ёстой. Цаасан хэвлэлийг хүчтэй шахаж буй цахим сэтгүүлзүй хүчээ авснаар сэтгүүлзүй хүчээ авснаар сэтгүүлзүй жинхэнэ утгаараа хил хязгааргүй болж байна. Хаа холын АНУ-д амьдарч байгаа монгол иргэн энд Улаанбаатарт байгаа нэгэнтэй адил цаг хугацаанд Монголынхоо тухай мэдээллийг нэгэн зэрэг авна гэдэг гагцхүү цахим ертөнц, цахим сэтгүүлзүйн давуу тал. Монголчууд бид энэ давуу талыг нь хөгжүүлж, Монголдоо нутагшуулахад санаа тавих цаг болжээ.

Судлаач: Баярням Хонгорзул

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх