АНУ Сирид зэвсэг нийлүүлж байгааг олж тогтоожээ

Дэлхий Галаа Галаа 2017 10 сар 09 2234

Cирийн армийн шуурхай удирдах ерөнхий газраас нэгэн мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд АНУ Сири дэх “Исламын улс” бүлэглэлд зэвсэг нийлүүлж байгаа талаар өгүүлжээ. Сирийн бусад зэвсэгт бүлэглэлийнхэнд ч АНУ тусалж байгааг Сирийн армийн генерал Али Аль-Али мэдэгдсэн байна. Тэрбээр уг зэвсэгт бүлэглэлийнхнээс хураасан зэвсгээ үзүүлжээ.

Сирийн армийн шуурхай удирдах ерөнхий газар “АНУ зургадугаар сараас эхлэн террористуудад 1421 ачааны машин цэргийн зэвсэг хэрэгсэл нийлүүлсэн. Үүнийг бид олж тогтоосон” гэжээ.

АНУ террористуудын эсрэг тэмцэхээр Сири рүү зэвсэг нийлүүлдэг гэдэг ч зэр зэвсэг нь “Исламын улс”, “Жебхат ан-Нусра” зэрэг хэт даврагч бүлэглэлийн гарт ордог байна. Энэ асуудлыг шалгаж өгөхийг Сирийн тал НҮБ-аас хүслээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх