"Зүрхний хилэн" шилдэг “Түүхэн кино”-гоор шалгарчээ


Монголын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор өчигдөр “Улаанбаатар олон улсын IX кино наадам"-ыг амжилттай зохион байгуулжээ. 

Энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцсон байна. 

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайхны кино”, “Түүхэн кино”, “Хүүхдийн кино", “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулсан юм.

Нээлтээ хийгээд нэг сар ч болоогүй байгаа хэдий ч дэлгэцнээ гарснаасаа хойш ашиг орлогоороо жагсаалтыг тэргүүлж буй "Зүрхний хилэн" кино энэ удаад мөн амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ. Дэлгэцнээ гаргахаасаа л өмнө үзэгчдийн хүлээлт үүсгээд байсан тус бүтээл “Улаанбаатар олон улсын IX кино наадам"-ын "Шилдэг түүхэн кино"-ны шагнал хүртсэн байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх