Дээгийгийн нууцлаг хурим болов


Дуучин Дээгий ганц бие аавын амьдралдаа цэг тавьжээ. Тэрээр Балжинням, Дашням давхцсан энэ өдөр буюу 10-р сарын 22-нд “хуримаа хийсэн” байна. Тун нууцлаг болсон хуримын гол дүр нэг сүйт бүсгүйг М.Золжаргал гэдэг бөгөөд “Мюзик холл” сургуулийг дүүргэсэн нэгэн гэнэ. Мэргэжлийн жүжигчин, дуучин тэрээр “Наран мандах нутаг” ОАК-ны дууг амилуулж олны хүртээл болгож байсан ажээ. Харин үүнээс цаашхийг Балхаа гавьяатын тоглолтоос харж болох гэнэ. Учир нь Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг Дээгий, залуу дуучин М.Золжаргалын хамтаар дуулж олны хүртээл болгож байгаа энэ аж. Нэгэнтээ хоёр гавьяатын хамтын бүтээл “Хайрын дээд хань минь” дууг ахин дуулж, хэсэгтээ л байлдан дагуулаад авсан тэрээр энэ удаад залуу хосуудад зориулсан энэ шинэ бүтээлдээ ийнхүү “хуримаа хийж” тогложээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

unshigch 2017 10 сар 23

oilgosongui.....tegeed jinhene hurim yumuu togloomon hurim yumuu?