Боловсролын чанар, санхүүжилтийн асуудлаар 300 гаруй багш нар чуулна

Боловсрол Галаа Галаа 2017 10 сар 25 2325

“Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага”  Иргэний нийгмийн үндэсний чуулган 8 дахь жилдээ болох гэж байна. 

Чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаад буй чанар, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм. 

Тодруулбал,  Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эцэг эхийн оролцоо зэрэг олон чухал асуудлаар санал солилцох аж.

Мөн чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллагын зарим төлөөлөл оролцохоо илэрхийлжээ. Чуулган ирэх даваа гаригт буюу 11 сарын 1-нд эхлэх юм байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх