Малайзад Монгол биеэ үнэлэгч цагдаа нарт баригдлаа

Дэлхий Галаа Галаа 2017 10 сар 30 3081

Малайзийн зүүн хойд Сабах мужийн төв Кота Кинабалу хотын зочид буудлуудад Баасан гарагт хийсэн шалгалтын үеэр цагдаа нар гадаадын хоёр биеэ үнэлэгчийг баривчилсны нэг нь Монгол улсын иргэн байжээ.

Монгол, Хятад улсын иргэн 25 ба 27 настай бүсгүйчүүд WeChat сүлжээ ашиглан биеэ үнэлэх ажиллагаа явуулж байсан гэнэ.

Сабах мужийн цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Датук Салехудин Абд Рахман “Ажиллагааны үеэр тэдний үйлчлүүлэгч болох нутгийн хоёр хүнийг бас баривчилсан. Хайрцагтай бэлгэвч, зөөврийн компьютер, банкны карт, 1,175 малайз ринггит зэрэг эд зүйлс хураалаа” гэж хэвлэлд ярьжээ.

“Эмэгтэйчүүдийн паспортыг шалгахад цөөн хэд хоногийн өмнө Малайзад ирсэн нь тодорхой болсон” гэж тэр нэмж хэлсэн байна.

Сабах мужид Монголын харьяат биеэ үнэлэгч илрүүлж байгаа анхны тохиолдол энэ болохыг мөрдөн байцаагч мөн онцолжээ.

Эх сурвалж: Malaysian Digest

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх