Эрчүүд ээ бэлэг авав!


Монголчууд бид цагаан тахал хэмээх хар тамхины хэрэглээт орон болсон гэдгийг та мэдэх үү? 10 хүрэхгүй жилийн өмнө дамжуулагч орон гэгдэж байсан бол сүүлийн жилүүдэд маш хурдтайгаар энэ тахалд нэрвэгдэж хэрэглэгч орон болсон. Нээлттэй нийгэм, хувь хүний эрх чөлөө хэмээн цээлжээ дэлдэх болсон бид “цагаан тахал”-ын хэрэглэгч орон болж мөн бэлгийн замын халдварт өвчинд шившиг болох мэт хомроглон хүртчихжээ. ДОХ хэмээх аюулт өвчин чих дэлсээд 25 дахь жилтэйгээ золгослоо.

ДОХ-оор өвчлөгч тохиолдол илрэх бүрт цочиж хүлээн авч тоолдог байсан бол тоогоо ч алдсан байна. Манай улсад 218 иргэн ДОX-оор өвчилсөн, түүний хавьтагч тандалт нь 1000 гаруйд хүрсэн гэх ангаймаар тоо нүдэнд байна. Дархлалын олдмол хомсдол өвчлөлөөр аль хэдийнэ 24 иргэн маань хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

ДОХ-ын халдвар тээгчдийн хүйсийн хувьд 80 хувь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэйчүүд эзлэж байна.

Бусад бэлгийн замын халдварт өвчин ч манай улсад хяналтаа алдсан гээд хэлчихвэл үнэнд ойр. Өнгөрсөн оны байдлаар Бэлгийн замаар дамжих халдварын 16,709 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 28 хувийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 1409 тохиолдол буюу 10 мянган хүн амд 3.6- гаар нэмэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн өвчлөлийн 29.7 хувь нь заг хүйтэн, тэмбүү 46, трихомониаз 25, ХДХВ/ДОХ 0.2 хувийг эзэлж.

Хамгийн харамсалтай нь, “Өвчин тээгч хоёр хүн тутмын нэг нь 15-24 насны залуус” гэдгийг мэргэжлийн эмч түгшин хэлэх.

Иймд манай улс бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх довтолгоот ажил өрнүүлэхгүй бол төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо нэмэгдсээр, 19-р зуунд хамаргүй улс хаймер зүүж явдаг байсан юм билээ гээд шогширч байсан үлгэр ч юм шиг дүрслэл яг бидний өнөөдрийн шившиг болж мэдэх нь, болсон ч байж мэдэх”

Сэдвийг зүгээр ч нэг эрчүүддээ хаягласангүй, учир нь энэ бүхний замбараагүй түгээлт тэнд их байна. Тиймээс ч залуус хоорондоо хошигнон "Эрчүүд ээ бэлэг авав!" гэж ярихыг та сонссон л байх, нийгмийн эрүүл мэндэд аюулын харанга чимээгүй ирсэн шүү.

H.Содонгоо

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

tsagchin er 2017 10 сар 31

goe tsag bn