Спиннингээр хичээллэснээр жин ч хасагдана, булчин ч хөгжинө


Бүсгүйчүүд гэлтгүй бүх л хүн төрлөхтөн эрүүл амьдрал, төгс бие галбир, зөв хэв маягт чиглээд байна. Тэгвэл яг ямар дасгал булчин хөгжүүлэхэд илүү үр дүнтэй байна, хаана, юу хийвэл хурдан жин хасах вэ, яаж хоолловол булчингийн масс нэмэх вэ, ямар төрлийн дасгал хийвэл хурдан залхахгүй, ядрахгүй, уйдахгүй тууштай байж чадах бол гэх мэтчилэн олон асуултууд ар, араасаа ундарсаар байдаг. Энэ бүхнийг нэг дор бүрдүүлж чадах спортын төрөл юу л бол, харин хүмүүсийг уйдаахгүй, сонирхолтой, эрч хүчтэй хэрнээ биеийг асар хурдан хугацаанд хөгжүүлж чаддаг фитнессийн нэг төрөл бол яах аргагүй спиннинг юм.

Спиннингийг энгийнээр тайлбарлах юм бол энэ нь дугуйтай аеробик дасгалын нэг хэлбэр юм. Энэхүү фитнесийн төрлийг хамгийн анх Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гольдберг 1980-аад оны эхээр АНУ-д дэлгэрүүлсэн. Тэрээр1993 онд Rolling Stone сэтгүүлд спиннингийг "Хамгийн халуухан дасгал" гэж бичсэнээр бүр ч их түгээмэл болжээ. Ерөнхийдөө спиннинг нь багаар хийдэг эрчимжүүлсэн суурин дугуйт дасгал бөгөөд хүмүүсийн тэсвэр тэвчээр, хүч чадал дээр төвлөрч ажилладаг. Спиннингээр хичээллэж буй хүмүүс тусгай дугуйн зааланд зориулалтын хүндрүүлэгчтэй суурин дугуйн дээр маш эрчимтэй дасгалуудыг мэргэжлийн багшаар удирдлага дор заалгаж, эрч хүчтэй хөгжим дээр хийдэг. Нэг удаагийн хичээл ойролцоогоор 45 минут үргэлжилнэ.

Спиннингээр хичээллэснээр жин ч хасагдана, булчин ч хөгжинө. Үүнээс гадна, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, тэсвэр тэвчээртэй болно. Хэрэв "gym"-д явж байгаа хүмүүс кардио дасгал ба булчин хөгжүүлэх хүчний дасгалуудыг тус тусад нь хийх хэрэг гардаг бол спиннингээр хичээллэгсэд энэ бүгдийг нэгэн зэрэг амжуулдгаараа маш том давуу талтай. Тэгэхдээ давхар булчингаа чангалахын тулд таны хэр их ачаалал авч чадахаас хамаарч мэргэжлийн багш дугуйг тань тусгай налуу байрлалд оруулж, араа хүндрүүлэгчийг нэмж, ачааллыг тохируулж өгнө. Нэг удаагийн спиннингийн хичээл ойролцоогоор 400-600 калори шатааж, биеийн бүх булчинг жигд ажиллуулдаг. Сонирхогчид бид спортын төрөл, фитнесс зааланд 3 сараар бүртгүүлсэн ч 3 хоноод уйддаг бол спиннингээр хичээллэж байгаа хүмүүс эсрэгээрээ цаг ирэх тутам улам бүр дасгалдаа дуртай болж, клубруугаа явах цагийг тэсэн ядан хүлээж донтдог. Учир нь спиннингээр хичээллэх тусам илүү их эрч хүчийг авдаг. Төрөл бүрийн хит хөгжмийн хэмнэлд эрчимтэй дасгалуудыг хийснээр аз жаргалын гормон эндорфин ялгарч, сэтгэл санаа ч сэргэдэг. Тиймээс 45 минутын дасгал хийж дуусахад, танд яг л 20 минут л өнгөрсөн мэт санагдана. Харин спиннингээр хичээллээр шийдсэн бол өөрийхөө эрүүл мэндийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Мөн эмчийн хяналтанд байдаг бол зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай.

Улаанбаатар хот дахь хамгийн эрэлттэй спиннинг клуб бол яах аргагүй Энхтайван-ы гүүр давмагц "Супер спинниг клуб" юм.

Холбоо барих: 94495999, 96055579

Тэдний фэйсбүүк хаяг https://www.facebook.com/superspinningclub

 

Эх сурвалж: setguulch.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх