Нойр хулжихаас аврах аргууд


Булчингаа сулла

Унт гэсэн дохиог тархи өгдөг. Гэхдээ сэтгэл санаа тавгүйтэх, ядрах зэрэг шалтгаанаар унтаж чадахгүй орондоо хөрвөөж нойргүйдэх тохиолдол олон. Ийм үед булчингуудаа суллах хэрэгтэй гэнэ. Гар, хөлийн хурууг, мөр, өвдөг, тохойгоо хөнгөхөн илснээр биеийн булчингууд суларч тайвширдаг. Түүнээс гадна унтахад эвтэйхэн байхаар дэрээ байрлуулахаа битгий мартаарай.

Сэрүүн орчин

Хүн сэрүү орчинд бөх унтдаг. Нойрны даавар гэгддэг мелатонин сэрүүн орчин илүү сайн ялгардаг учир хурдан унтахаас гадна биологийн хэмнэлээ алдах, сэрсний дараа бие нозоорох, толгой өвдөх зэрэг таагүй байдлаас ангижрахад тустай. Унтахын өмнө өрөөндөө салхи оруулах, агааржуулагчаа хүйтнээр хэсэг үлээлгэхээс бүү татгалзаарай.

Чимээнээс ангижир

Орчны дуу чимээг насанд хүрсэн хүн хүүхдээс илүү сайн мэдэрдэг. Гудманд хүн хашгирах, нохой хуцах, эсвэл хурхирах, зэрэг чимээнээс нойр хулждаг. Хэрэв дуу чимээнээс өөрийгөө тусгаарлах боломжгүй бол чихээ хөвөнгөөр бөглөх, эсвэл намуухан хөгжим тавьж болно. Ийм зорилгоор навчсын шарчигнаан, борооны чимээг хуурцагт бичиж сонсох аргыг эмч нар зөвлөдөг. Бас чихэнд үл мэдрэгдэх, хөдлөхөд саад болхооргүй тусгай чихэвч.

Тэмдэглэл хий

Маргааш хийхээр төлөвлөсөн ажлаа бодох, мөрөөдөх, олон зүйлийн талаар эргэцүүлснээр нойр хулждаг. Хийх ажлын төлөвлөгөө, мөрөөдлөө цаасан дээр бичвэл сэтгэл зовних, түгших нь багасна. Унтахын өмнө хэт олон зүйл бодох нь шөнө цочиж, сэрэх, таагүй зүүд зүүдлэх зэрэг олон үр дагавартай тул сэтгэл санаа, тархиа амраахыг хичээ. Түүний оронд сонирхолтой ном уншсан нь дээр.

Дэглэм сахь

Нүүрстөрөгч болон уураг хүнсэндээ хэрэглэснээр тархинд очих триптофаны хэмжээ нэмэгдэнэ. Нойрмог байдлыг бий болгогч энэхүү аминхүчил дутагдсанаас нойр хулждаг. Тиймээс унтахын өмнө тослоггүй сүү, тараг, сарын тостой хатсан талх идээрэй. Хэрэв жин нэммээргүй байгаа бол интоор интоорын шүүс ууж болно. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх