Дональд Трамп, Меланиа Трамп нарын Цагаан ордон дахь анхны Хэллоуэн

Дэлхий Галаа Галаа 2017 11 сар 01 2972

АНУ-ын ерөнхийлөгчийн амьдардаг Цагаан ордон уржигдар орой аймшгийн байшин болж хувирчээ. Энэ нь Дональд болон Меланиа Трампын Хэллоуэны баярт зориулсан чимэглэл ажээ.

Ордны нүүрэн талыг аалз, аалзны тороор бүрхсэн бол цэцэрлэгт нь үе үеийн ерөнхийлөгч нарын дүрийг сийлсэн хулуунуудыг байрлуулсан байна.

Энэ үдэш Трамп, эхнэр Меланиагийн хамт хэдэн 1000 хүүхдэд бэлэг тарааж, зургаа авхуулсан байна. Вашингтоны Цагаан ордон орчмын 20 дунд сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл, тэдний эцэг эхчүүд Цагаан ордонд иржээ.

Тэр хүмүүс бүгд ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын гараас M&M чихэр, гэрийн жигнэмэг авчээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх