“Perfect dance”шоу нэвтрүүлгийн бүртгэл эхэллээ


 Бүжгийн урлагийн бүх төрлөөр өрсөлдөж хүчээ сорин, өөрийгөө нээн бүжгийн урлагийг сурталчлах гайхалтай ертөнцөөр аялах боломжийг “UBS” телевиз олгож байна. Монголын бүжгийн урлагийн шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдөж, цэнхэр дэлгэцээр дамжуулан Төгс бүжгийн хэмнэл, Мэдрэмж, уран тансаг хөдөлгөөнийг харуулах Үндэсний контент -“Perfect Dance” шоу нэвтрүүлэгт бүжиглэх дур сонирхолтой, авьяастай хүн бүхэн оролцох боломжтой.

Оролцогч та улс үндэстний уламжлалт Ардын бүжиг, Сонгодог бүжиг, Стандарт, Латин америк цэнгээнт бүжиг болон  Hip Hop dance, Locking, Popping, B-Boy, K-Pop, Electro, Urban dance зэрэг чөлөөт бүжгийн төрлүүдээр гоцлол болон хамтлагаараа оролцож бүх урлагийн ЭХ гэгддэг бүжгийн урлагийн гайхамшгийг энд мэдрүүлж телевизийн шоуны од болон гялалзаарай!

  1. Насны хязгаар заахгүй тул бүх насны бүжигчид оролцох боломжтой.
  2. Ганцаараа, хосоороо эсвэл хамтлагаараа оролцох бүрэн боломжтой.
  3. Бүжгийн бүх төрлөөр өрсөлдөх боломжтой.
  4. Нийт 5 үе шатны турш ялгаатай шалгуураар өрсөлдөнө.
  5. Бодит шагналын сантай.
  • III шатанд оролцож, тэнцсэн 10 оролцогч бүрт500’000₮ бүхий банкны шинэ карт олгоно.
  • IV шатанд оролцож буй 10 оролцогчийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фэнүүдийх нь дэмжлэгийг оролцогч тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 50% хүртэл нөлөөлнө.
  • Шоуны цор ганц ялагчийн банкны картад тухайн мөчид 10’000’000₮ шилжүүлнэ.
  1. “Perfect Dance” телевизийн шоунд хэрхэн бүртгүүлэх вэ?
  • Доорх бүртгэлийн анкетыг бөглөж, 1 хувь цээж зураг, иргэний, үнэмлэхийн хуулбар хавсаргана.
  • Бүртгэл UBS TV байранд бүх өдөр 08:00-20:00 цагийн хооронд явагдаж байна.
  • Зайнаас бүртгүүлэх болон орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүс бүртгэлийн анкетыг бөглөж, мэдээллийг perfectdance2018@gmail.comцахим хаягт илгээн бүртгүүлэх боломжтой.
  • Лавлах утас: 7014-0434, 99693440, 9906-7995, 8801-0261, 8803-1338
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

oogii 2017 11 сар 07

burtgeliin anketiig haanaas awah we