Хаан банк дээрэмдэхийг завдсан этгээдүүдийг баривчиллаа


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах “Шөнийн зах” худалдааны төвд байрлах Хаан банкинд өчигдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран орж, дээрэм хийхийг завдсан хэрэг гарсан.

Тэгвэл банкнаас мөнгө дээрэмдэж чадалгүй оргон зайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагынхан шуурхай ажилласны үр дүнд саатуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус байжээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Шударга ёс 2017 11 сар 10

8 жил шаалаа шүү манайхаан.