Алга болсон охиныг хайж байсан зарим хүн нэгжлэгийн үеэр хулгай хийжээ


Дорноговь аймгийн Замын Үүд суманд алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.  Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч бөгөөд алга болоод зургаа хонож байгаа юм.

Охины талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг 5 сая төгрөгөөр урамшуулах болсныг ЦЕГ-аас мэдэгдээд байгаа. Одоогийн байдлаар Замын-Үүдэд онц байдал зарлаад гурав хонож байгаа юм. Эрэн хайх ажиллагааг цаг тутамд явуулж байгааг албаны хүмүүс онцлоод байна. Охиныг алга болсны мэдсэн эхний өдөр цагдаагийн жижүүрийн шуурхай холбогдох хаягуудаар охиныг хайсан ба 250 албан хаагч шөнийн 04.00 цаг хүртэл эрэл хайгуул хийсэн юм. Харин хоёр дахь өдөр өргөн хүрээнд  510 орчим хүн, 72 машинаар охиныг эрж хайх ажиллагаа хийжээ.

Тэгвэл эрэн хайх ажиллагаанд оролцож байсан зарим хүмүүс иргэний хувийн эзэмшил рүү зөвшөөрөлгүй халдаж, нэгжлэг хийсэн айлаасаа эд зүйл хулгайлсан тохиолдол гарсан тухай мэдээлж байна. Тиймээс Замын-Үүд сумын цагдаагийн газрын алба хаагчид өөрсдийн бүрэн бүрэлдэхүүнээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх