“Иргэдэд хүрэх зам” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо


2017/11/08-нд УИХ-ын Гишүүн Д.Сумъяабазарын ажлын албаны санаачлагаар СХД-ийн 67-р сургууль дээр “Иргэдэд хүрэх зам” нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэ өдөрлөг нь СХД-ийн 67-р сургуулийн багш ажилтнууд, сурагчдын эцэг, эхчүүд зэрэг 450 орчим иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, иргэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд СХД-ийн Эрүүл мэндийн төв, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Газрын алба болон 8 дугаар хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл ирж иргэдийг мэдээллээр ханган, зөвлөгөө өгч ажиллалаа. Дээрх арга хэмжээнд хамрагдсан нийт иргэдийнхээ өмнөөс тус өдөрлөгийг  санаачилсан, зохион байгуулсан, хамтран ажилласан байгууллагууддаа талархалаа илэрхийлье.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх