Н.Номтойбаяр: Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед 55 тэрбум төгрөг тараана гэж яриагүй

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 09 672

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Мөн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож гишүүдийн асуусан асуулт хариулт өгөв.

Яг одоо УИХ-ын гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Ч.Хүрэлбаатар гишүүний мэдээлэлд ташаа юм байна. Өмнөх Засгийн газрын үед 55 тэрбум тавигдана гэж яригдаагүй. Төсөв мөнгө тараана гэсэн тэнэглэл чинь танай Засгийн газрынх. Цалин нэмэх нь зөв. Гэхдээ эхлээд 3 сая иргэддээ төр ажил хийж өгөхийн тулд хэчнээн төрийн албан хаагчтай байх юм. Энэ судалгаагаа гаргах хэрэгтэй. Төрийн ажлыг хувьчлах хэрэгтэй. Энэ Засгийн газрын төсөв дагалдуулж барьсан санал нь тэнэглэлийн шинжтэй"

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хориг бол тавигдаж л байдаг зүйл. Хоригийг хүлээж авах эсэх нь парламентийн асуудал. Парламент дундаа олонхийг бүрдүүлж байгаа бүлгийн дотоод асуудал. Хоригийг бол дэмжихгүй. 2017 оны төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор заасан байсан. Гэвч Ерөнхийлөгч үүнд хориг тавилаа. Тэгэхээр үүнийг дэмжихгүй" гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх