Төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн урамшуулал олгохыг дэмжлээ

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 09 1568

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 85.2 хувь нь дэмжээгүй тул Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн урамшууллыг олгохоор боллоо. Энэ үеэр гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Тухайлбал Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:Ерөнхийлөгч та одоо Женко группийн ерөнхийлөгч биш. Та бол ард түмний ерөнхийлөгч. Хоригийг Ерөнхийлөгч тавиад байна уу? Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тавиад байна уу. Манай улс тэр чигтээ хоригт орчихлоо. Хориг тавихаас илүүтэй үндэснийхээ аюулгүй байдал, үндсэн хууль улс эх орныхоо тогтвортой байдлыг ярихгүй юм уу? гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч бид хоёр уулзаж ярилцаж байсан. Та надаас 55 тэрбум их мөнгө үү гэж асуусан. Би хариуд нь 55 тэрбум гэдэг бол төрийн албан хаагчдын банкныхаа зээлийнхээ хүүд төлөх хоёр сарын мөнгө. Бид улстөржихөө болимоор байна. Ажлаа хийж урагшаа хөгжих цаг болсон” гэж ярилаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 11 сар 09

Ёоо ёоо. Төрийн албан хаагчид чинь өөрсдөө авахгүй гээд байхад яадаг чөтгөрүүд вэ

иргэн 2017 11 сар 09

Улсын хөрөнгөөр ёстой тоглож бна. 300000 төг 110 ам доллар буюу аманд ч үгүй, хамарт ч үгүй. Мие даргын найзууддаа гар цайлгада "Нусны Алчуур". Төрийн байгууллагын ажилтнуудаар тохуурхал юм даа. Харин сургууль, цэцэрлэг, орон сууц гээд үлдэцтэй юм барьсан бол ...хайран мөнгө