АЛГА БОЛСОН ОХИНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ 50 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВНА


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон юм. Улмаар Монгол улсын хэмжээнд эрэн сурвалжилах ажиллагааг хийж байгаа. Охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шийдвэрлэсэн билээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, онцгой байдлын бие бүрэлдэхүүн охины ээж аав, гэр бүлийнхэн, нутгийн иргэд бүхий л боломжийг ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч ямар нэгэн таамаг сэжүүр олоогүй байна. Иймд Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлаж байна.

Мэдээлэл авах утас: 70527102, 96388102

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх