Ц.Мөнхтуяа: Багш нарт 516 мянгын урамшуулал өгөхөө мэдэгдсэн


Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Батбаяр "Багш нарын тэмцэл 3 сарын хугацаанд үргэлжилсэн. Энэ үеэр гурван яамтай хэлэлцээрийн ширээнд сууж, арав хоногийн турш хэлэлцэж тодорхой үр дүнд хүрсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Үндсэн хуулийн 19.1-т зааснаар төр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах үүрэгтэй гэсний хүрээнд багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжоор хангаж чадлаа" гэв.

Багш н.Лувсандорж "Багшийн цалин нэмүүлэх түр хороо дөрвөн үндсэн шаардлага тавьж ирсэн. Сүүлийн гурван заалт нь хоёр талт хэлэлцээрийн хүрээнд шийдэгдсэн байсан. Багшийн аж байдал доройтсон явдал нь боловсрол, нийгэмд сөрөг үр дагавартай. Багшийн асуудлыг гаргаж тавьсан нь олон ач холбогдолтой байлаа.

2017 онд хэдийгээр үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж чадаагүй ч гэсэн зохих үр дүнд хүрэхээр хэлцэл маань өрнөж байна. Энэ хэлцлийн үр дүн гарах хүртэл багш нар анхаарлаа хандуулж, бидэнтэй зорилго нэг байгаарай" гэв.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа "Бид ямар ч байсан нааштай үр дүнгүүдийг гаргаж чадлаа. Багш нар 500 мянган төгрөгийн цалин аваад ядарч ажиллаж байна.

2017 онд цалингаа 50 хувь нэмүүлнэ гэсний хүрээнд гурван яамтай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр БСШУСЯ-наас багш нарт 2017 оны 11, 12 дугаар сард 516 мянган төгрөгийн урамшуулал өгч, бодит орлогыг нэмэгдүүлэхээр боллоо гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг бид албан ёсоор багш нартаа хүргүүлнэ.

2018 оны нэмэгдлийн тухайд бид дахин хэлэлцээрт сууж, хамтран ажиллана. Ямар нэгэн аргаар багш, ажилчдынхаа цалинг нэмэгдүүл гэсэн ч цалин нэмж болохгүй бол урамшуулал маягаар бодит орлогыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй" гэв.

Тэд МҮЭХ-ноос нийт төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар ажил хаялт зарласан бөгөөд багш нар урамшуулал авахаар болсон тул уг ажил хаялтад оролцохгүй хэмээсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

мангар 2017 11 сар 09

бага ангийн мэдлэг олгодог,Их дээд сургуулиуд нь дунд ангийн боловсрол олгодог систем МУ-д тогтож энэ систем нуран унаж байна. Энэ гамшгийг үйлдсэн гэмтэнгүүд нь дээрх сургуулиудын багш нар. Ийм байж цалин нэм гэж буй улсыг халж%ажилгүй,арын хаалгаггүй сайн багш нараар шинэчлэх цаг болсон.МУ бол б